fbpx Монгол улсын эрх ашиг хамгийн чухал тул нэн яаралтай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тал дээр бид бүх хүчээ дайчлан ажиллах ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 59 секунд

Монгол улсын эрх ашиг хамгийн чухал тул нэн яаралтай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тал дээр бид бүх хүчээ дайчлан ажиллах ёстой

Мэдэгдэл

Хятад улсад шинэ корона вирусын халдвар гарсанаас хойш өнөөдрийн байдлаар нийт 79 улс оронд тархаж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага онц байдал зарласан билээ. Олон улсын эдийн засгийн шинжээчдийн үзэж байгаагаар глобалчлагдсан эдийн засагт урьд хожид байгаагүй сөрөг үр дагавар, гарз хохирол учруулах магадлалтай хэмээн дүгнэж байна. Үүнээс үүдэн дэлхийн улс орнууд үндэсний аюулгүй байдал ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж дотооддоо өөр өөрсдийн арга хэмжээнүүдийг дор бүрнээ авч ажиллаж байгаагаас хамгийн чухал нь гол нэрийн барааны хүнсний нөөцийг бүрдүүлэх явдал юм.

Гурилын үйлдвэрүүд хэдий хувийн хэвшил боловч ард түмэн, нийт хэрэглэгчдийнхээ өмнө ямар ч цаг мөчид стратегийн хүнс болох эрүүл, чанартай гурилаар тасралтгүй хангах үүрэг хариуцлага хүлээсэн үндэсний үйлдвэрлэгчид билээ.

Өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдалд аль нэг гурилын үйлдвэр, аль нэг тариаланч, аль нэг импортлогч, албан тушаалтаны эрх ашгаас илүүтэйгээр Монгол улсын эрх ашиг хамгийн чухал тул нэн яаралтай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тал дээр бид бүхэн бүх хүчээ дайчлан ажиллах ёстой хэмээн манай холбоо үзэж байна. Хэн нэгэн өчүүхэн массын хувийн ашиг сонирхол, эрх ашиг яригдсаар байтал ард түмний чухал хэрэглээ болох гурил тасалдаж талх үйлдвэрлэгдэхгүй болох тэр үед хэнийг буруутай гэж тогтоон хариуцлага тооцох вэ? Энэ үед хэнтэй ч хариуцлага тооцоход оройтсон байх бөгөөд үүний хор уршгийг нийт хэрэглэгчид, ард түмэн, гурилын үйлдвэр, тариаланчид, малчид гээд Монгол улс тэр даяараа амсана.

Монгол улс жилд 240,000тн буюу сард 20,000тн орчим гурилын хэрэглээтэй. /Эх сурвалж: 2018 онд 239,324.6тн гурил үйлдвэрлэсэн Үндэсний Статистикийн Хороо/ Дээрх гурилыг үйлдвэрлэхэд дор хаяж 345,000тн хүнсний улаан буудай шаардлагатай. /Стандартын дагуу тарианы хольц 5%, гадны хольц 2%-ийг гурил үйлдвэрлэлд нийт буудайн тонн хэмжээнээс хасаж тооцно/ 2019 оны намрын ургацаас Хүнсний буудайн техникийн ерөнхий шаардлага MNS 0097-2010 стандатыг хангасан 240,000тн орчим улаан буудайг гурилын үйлдвэрүүд хүлээн авсан, энэ нь 163,200тн гурил юм. 2019 оны 09-р сараас гурилын хэрэглээг тооцвол 2020 оны 04-р сар гэхэд гурилын нөөц дуусахаар байгаа нь маш ойлгомжтой харагдаж байна. Бид ирэх намрын ургац хүртэл хангалттай нөөц бүрдүүлэх, цаашид аюулгүйн нөөцийг хангалттай хэмжээнд бий болгохын тулд 150,000тн-160,000тн улаан буудай буюу 102,000тн гурилыг нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө заавал үйлдвэрлэх нөхцөл байдал шаардлага үүсч байна.

Гурил нь өргөн хэрэглээний гол нэрийн чухал хүнсний нэг байтал зах, дэлгүүрүүдэд сүүлчийн шуудай гурил зарагдаж дуусахад гурилын үйлдвэр улаан буудай хүлээн авах ёстой мэт хэмжээнд сэтгэж хардаг өчүүхэн бодолтой хэсэг бүлэг амин хувиа хичээгчид байдаг нь үнэхээр харамсалтай. Бүхэл бүтэн улс орны хэмжээний хүнсний нөөцийн асуудал нь хамгийн багадаа 3 сараар яригдах учиртай байтал улаан буудайн тасалдал үүсгэж гурил хомсдуулж өндөр үнэд хүргэх нь хэнд ашигтай вэ? Хэний эрх ашгийн төлөө нийт ард иргэдийн эрх ашгийг хойш нь тавьж байна вэ?

Гурил үйлдвэрлэл нь олон зуун жилийн туршид өөрийн гэсэн технологийн хүрээнд өргөжин хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн бөгөөд үйлдвэрлэлийн эрин үеэс эхлэн дэлхийн аль ч улс оронд гахайн тэжээлээр гурил үйлдвэрлэж байсан түүх үгүй билээ. Одоогийн байдлаар Монгол улсад гурилын үйлдвэрлэл явуулж буй үйлдвэрүүд нь дэлхийн шилдэг Швецарын Булер, Туркийн Алапала брэндийн үйлдвэрүүдийн хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат, орчин үеийн техник тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

Монгол улс өөрийн гэсэн хүнсний үйлдвэрийн хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журамтай ба үүнийг хэрэгжүүлж, хянаж ажилладаг бүхэл бүтэн тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын бие даасан үйл ажиллагааны хүрээнд ганц хүнсний улаан буудай ч биш бүх төрлийн хүсний бүтээгдэхүүнүүд зохих шинжилгээ, хяналт хийгдэж зөвшөөрөгдсөний эцэст импортоор орж ирдэг.

Эцсийн дүндээ ямар ч үйлдвэрлэгч үйлдвэрлэлээ тогтвортой, урт хугацаанд үр өгөөжтэй ажилуулахын тулд хэрэглэгчид хамгийн сайн, эрүүл, аюулгүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байж оршин тогтнодог нь өнөөгийн нийгэм, зах зээлийн үндэс суурь юм. Ганц гурил үйлдвэрлэгчид гэлтгүй бүх хувийн хэвшлийн байгууллагууд хэзээ ч улсын төсвөөс санхүүжиж, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаггүй гэдгийг мэдэдгүй, мэддэг хэрнээ мэдэхгүй царайлж, өөрсдийн ухамсар дорой, явцуу эрх ашгаа гайхуулж олон нийтийг худал мэдээлэлээр төөрөгдүүлэн турхирч өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө ашиглах сонирхолтой хэсэг бүлэг этгээдүүдэд хууль хяналтын байгууллагууд зохих хариуцлагыг тооцно гэдэгт найдаж байна.

Хэрэглэгч, үйлдвэрлэгч, түүхий эд үйлдвэрлэгчийн аль нэг байхгүй бол тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр байх боломжгүй, үүнтэй адилаар гурилын үйлдвэр ажилгүй зогсвол намар тариаланчдаас буудай худалдан авч, гурил үйлдвэрлэх процесс доголдсоноор ганц гурилын үйлдвэр биш тариаланчдад ч мөн шууд сөрөг нөлөө үзүүлж эхлэнэ.

Бид нийт хэрэглэгчдийн эрх ашгийг бүх эрх ашгаас дээгүүрт тавьж ард түмний хэрэгцээнд нэн чухал шаардлагатай хүнсний өргөн хэрэглээний гурилыг ямарч гүтгэлэг, доромжлол, дайралтыг сөрөн үйлдвэрлэнэ гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хамгийн харалган, идсэн уусан бүхэнд холбогдож явдаг, өөдгүй нэгэн байсан юмсанж
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хамгийн харалган, идсэн уусан бүхэнд холбогдож явдаг, өөдгүй нэгэн байсан юмсанж
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​