fbpx Бид бэлэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 6 секунд

Бид бэлэн үү

Урд хөршид гарч хоёрхон сарын дотор тивийг доргиож, дэлхийг дэлдийлгэсэн корона вирусын халдвар газар авч, эрдэмтэн мэргэд эмч домч лам хувраггүй элдвийг хийвч намжихгүй байна. Халдварт өвчин л болсон юм хойно, хүн хүнээсээ халдвар аваад байгаа тул бүтэн, хагас хөл хорио цээр тогтоож, улмаар эдийн засаг, нийгмийн амьдрал хурдацтай доошилж буйг халдвар гарсан улс орнуудын жишээн дээр бэлхнээ харж болно. Бусад орон гэлтгүй, Монголд ч тодорхой урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авагдаж нийтийн үйлчилгээний газруудын дийлэнхийн үйл ажиллагааг зогсоож, тэр салбарт ажиллаж байсан аж ахуйн нэгж, ажилтан албан хаагчдын эдийн засгийн байдал хүндэрсэн. Зээл түрээс татвар гээд олон аж ахуйн нэгж дампуурах замдаа орчихсон явна. Хүн ам ихээр төвлөрсөн хот хүрээнд зайлшгүй авах ёстой арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Харин төр засаг маань эдгээр арга хэмжээг авахдаа цаашдын үр дагаврыг бодолцолгүй хийж байна. Маргааш яах тухай бодолгүй Засаг нөгөөдөр, сарын дараа, жилийн дараа ирэх үр дагаврыг бодох сөхөө алга. Цэцэрлэг сургуулийг цуцалсан ч, гэртээ үлдэж буй цэцэрлэгийн насны хүүхэд хэрхэх тухай огт бодолцоогүйгээс болоод хэдэн хүүхэд эндэж осолдлоо. Цаашдаа хэрхэхийг тэнгэр л мэдэх хэрэг.  Цагаан сарыг тэмдэглэхгүй өнгөрөөх тухай зарлиг лүндэн буулгасан мөртлөө цагаан сарын өмнө тэглэсэн тэтгэврийн зээлээ сэргээж, хөгшид хөвөөдийг банкинд бөөгнүүлэн дугаарлуулж  бухимдуулдаг нь цагаан сараа өргөн тэмдэглээрэй гэж байгаа бололтой. Төр маань өөрөө татвар буй дор оршдог гэдгээ мартсан юм болов уу? Хөл хорио, хорио цээртэй холбоотойгоор үүсэж буй эдийн засгийн хүндрэл, үр дагаврын тухай Хүрэлсүх Ерөнхий сайд юу бодож явдаг юм бол? Ямартай ч уул хаданд авирч овоо тахиж яваа сураг дуулдсан, ард олныхоо эрүүл мэндийг хөх тэнгэртээ даатгаж явсан гэж найдахаас.

Өвчин гарлаа гээд бүх эдийн засгийн харилцааг царцаачихдаг шидтэн байсан ч, хүн болсон хойно, идэж уудаг байж таарна. Бүх хүнийг гэрт нь хорьчихдог байсан ч хоол ус унд зарах, бэлдэх, дөхүүлэх, хорио цээрийг сахиулахаас өгсүүлээд тодорхой хүмүүс хөдөлж л таарна. Гэртээ суусан хүмүүс ямар мөнгөөрөө хоол хүнсээ авах вэ? Гэдэг асуулт ч нээлттэй. Хол хөндий сонсогдовч ийм байдал үүсэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хамгийн муу хувилбар гэдэг дэглэлттэй төлөвлөгөө манай Засгийн газарт байна уу? Энэ цар тахал гэнэ үү, халдварын дэгдэлт гэнэ үү, нэр томьёоноос илүү санаа зовох зүйл бол Монголд ороод ирвэл яах вэ? Хэн хэн гэдэг албан тушаалтан, шийдвэр гаргагч, хэн хэн гэдэг гүйцэтгэгч ямар ямар арга хэмжээ авах вэ, дор бүрнээ хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, дараалал, хамрах хүрээ, үр дагавар, хамгийн гол нь энэ шийдвэр ажилбартай холбоотой хүний нөөц, эдийн засгийн чадавх нөөц , төрийн байгууллагуудын уяалдаа холбоог туршсан туршилт, төр болон хувийн аж ахуйн нэгжүүд онц байдлын үед хэрхэн яаж түншлэх тухай ямар ч шийдэл, төлөвлөгөө байхгүй байгаа нь харамсалтай. Энэ бүхэнд  төсөв төлөвлөгөөгөө гаргамаар байна. Сонгуулийн жил гэж төсвөөс хулгай хийх арга болсон элдэв барилга хөшөө, хөтөлбөр, тендер концессоо цуцлахгүй байхыг бодвол байдал хүндрэхээр хөл алдахгүй гэх итгэл байгаа ч юм шиг. Вирус бүртгэгдсэн улс орнуудын хууль тогтоогч нар өдөр шөнөгүй хуралдаж элдэв төлөвлөгөө, хууль  боловсруулж суухад манай хууль тогтоогч нар аварга малчин, алтан тугалаа вирустэйгээ хамт тараахнуу гэлтэй сонгуульдаа бэлдээд хөдөө айлаар доншуучилж явах нь хэр зохистой вэ? Урд хөршөөс орж ирсэн 100 гаран иргэдээ  Замын-Үүдэд хөл хорихдоо буудал, хоолных нь мөнгийг  өөрсдөөс нь гаргуулна гэхээр бэл бэнчин муутай нэгэн өлсөж цангаснаасаа болоод оргож босохоос өгсүүлээд бөөнд нь нэг газар оруулснаас болоод эрүүл байсан хэдээ ч өвчлүүлэх магадлалтай эрсдэлтэй зүйл хийж байгаа харагдана.  Солонгосд вирусын халдвар авсан нь тогтоогдсон иргэнтэй холбоотой асуудал дээр шуурхай ажилласан ч 100 хүн дээр ийм хариуцлагагүй, эзэнгүй, хайхрамжгүй хандаж байхад вирус ороод ирвэл Засгийн газар балрах янзтай.Хятадын туршлагаас хархад вирус илэрсэн голомтыг шууд хөл хорионд оруулж, цааш тархах боломжыг нь хааж ажиллаж байхад Улаанбаатараас хүн гаргахгүй, оруулахгүй гэдэг хөдөлгөөний хязгаарлалт нь урьдчилсан арга хэмжээ юу, хот голомт болчхисон юм уу гэдэг эргэлзээ төрүүлж байна.

Монголчууд аж амьдралын хэв маяг нь тархай бутархай, нүүдэлчин байдгаас шалтгаалан  гоц халдвартай өвчинд нийтээрээ нэрвэгдсэн түүх байхгүй. Тийм болоод ч тэр үү, SARS гарахад ч, корона гарахад ч жаахан хэнэггүй байгаа байдал ажиглагдаж байна. Цагаан сарын бэлтгэл гээд зах хоршоо дэлгүүр хэсэхээс өгсүүлээд гадагшаа дотогшоо аялах, дэмий сэлгүүцэхээ багасгасан байдал огт ажиглагдахгүй байсан, шинэлж байгаа нь энэ гээд олноороо айл хунар хэсэх нь ч айхтар татарсан шинжгүй байгаа нь вирус ороод ирвэл маш хурдацтай тархах магадлалтайг анхаарууштай.

Дүгнээд асуухад  Монгол Улсын Засгийн газар, ард иргэд бид вирус орж ирэхэд бэлэн үү? Үгүй л болов уу. Наанадаж жилийн хугацаатай төлөвлөгөө манай Засгийн газарт алга. Улирлын чанартай ханиад томуу биш шүү, овоо хэдэн жилийн уршигтай өвчин шүү.  Тасарч байгаа төсвөө  УИХ тодотгосонгүй.Хөрөнгө оруулалт, барилга байшингийн тендерүүдээ зогсоосонгүй. Орлогогүй болсон аж ахуйн нэгж, иргэдтэй холбоотой шийдлүүд гаргасангүй. Хоол хүнс, эрчим хүч, эм тариа, түлш хангамжийн логистик, нөөц дээр ч шийдэл төлөвлөгөө гарсангүй.   Гамшиг болоход мөнгө санхүү л хэрэг болно доо, Хүрэлсүх Ерөнхий сайд аа!

Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар

Хөвсгөл аймгийн АНын хорооны гишүүн,  ҮБХны гишүүн

Амралтгүй ажиллаж буй нийслэлийн 6000 алба хаагчдад баярлалаа
Амралтгүй ажиллаж буй нийслэлийн 6000 алба хаагчдад баярлалаа
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​