The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулан бүтээсэн клип цацагдлаа



"Хүннү рок" урсгалаар уран бүтээлээ туурвин, улсынхаа нэрийг өндөрт мандуулж яваа The Hu хамтлаг "Star Wars Jedi: Fallen Order" видео тоглоомд зориулан бүтээсэн "Sugaan Essena" нэртэй дууныхаа видео клипийг танилцууллаа. Монголын алдарт металл рок хамтлаг энэхүү дууг эхлээд Монгол хэл дээр зохиож, дараа нь "Оддын дайн"-ы ертөнцтэй төгс уусах "харь гарагийн" зохиомол хэл рүү хувиргасан гэж Revolver сэтгүүлд уран бүтээлийн үйл явцаасаа хуваалцжээ.

Мөн "Sugaan Essena" гэдэг нь "Хар аянга" гэсэн утгатай бөгөөд тоглоомын гол баатрын зүрх сэтгэл, хүч чадлыг илтгэж байгаа хэмээн тэд тайлбарласан юм. Мөн The Hu хамтлаг өдгөө 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Coachella 2020 хөгжмийн наадмын тайзнаа тоглох болсон билээ. Энэ жил Coachella наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 10-12 болон 17-19 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах болно.

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • unshigch · [31.164.60.21] · 2020/02/22

    yneheer goyo boljee. ta byhendee ulam ich amjilt az jargal eryyl enhiig Hysen erooe