УРТЦАГААН ЭНЭ ХАВРЫН УЛСТӨРИЙН ХАМГИЙН ХАЛУУН ЦЭГ БОЛНО


  Уртцагаан ахуйн үйлчилгээний төвийг түрээслэгч нарт нь давуу эрхээр хувьчлах шийдвэрийг анх 2007 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байсан боловч өнөө хэр хэрэгжээгүй байна. Ахуйн үйлчилгээний сүүлийн ганц төв болох Уртцагааныг хувьчлуулахаар түрээслэгчид нь удаа дараа шаардлага, хүсэлтийг төр, засгийн бүхий л шатанд хүргэж байсан ч  ямар нэгэн нааштай хариу авсангүй өдий хүрчээ. Гэтэл сүүлийн үед өмнөх хувьчлах тогтоолыг үл ойшоож, Уртцагааны түрээслэгч нарыг байрнаас нь хөөн гаргаж, барилгыг нь нураах шийдвэр гаргасан байна. Иймд Уртцагааны 800 гаруй түрээслэгч нар дөнгөж сая хуралдаж, хувьчлалын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуухан тэмцлийг эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Тэд өөрсдийнхөө төлөө нэгдэж,  төрийн гурван өндөрлөгт хатуу шаардлага хүргүүлэхээр болжээ. Мөн  хотын өв соёлыг шат дараатай устгаж буй Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах тэмцлийг эхлүүлнэ гэжээ. Хэрвээ тэдний шаардлагад тодорхой хариу өгөхгүй бол НЗДТГ-ын өмнө жагсаал, цуглаан, улмаар өлсгөлөн зарлаж, тэмцлийн бүхий л хатуу хэлбэрийг сонгоно.  Уртцагааны түрээслэгчдийн энэхүү тэмцэл нь энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болох бололтой.

Нийслэлийн төв хэсэгт байрлах Уртцагаан үйлчилгээний төв нь анх 1962 онд хувийн хоршоологчдын хөрөнгөөр барьсан анхны  хувийн өмч юм. Энэхүү барилгыг  өдгөө 800 гаруй түрээслэгч түрээслэн, ахуйн үйлчилгээний үйлчилгээг ард түмэндээ үзүүлж байгаа билээ.  Гадна, дотно завсар, үйлчилгээг түрээслэгч нар өөрсдийн хөрөнгөөр хийх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч  НЗДТГ-аас хориглосоор байдаг аж. Улмаар  албаар өнгө зүсийг нь  доройтуулж, ашиглалтын чанар муудсан гэх үл ялих шалтгаанаар нураахыг МАН эрх барьж байх хугацаандаа үеийн үед санаархаж байжээ. Харин барилгын чанар, үзүүлэлтийн талаар мэргэжлийн хүмүүс хамгийн сайн чанартай төдийгүй актлах шаардлагагүй гэж үздэг байна. Мөн Уртцагааны барилга нь манай улсын архитектурын өнгө төрхийг тусгасан, үнэт дурсгал тул Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтад 2015 онд  орсон барилга билээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Zochin · [122.201.24.219] · 2020/02/25

    Shuud shine bari tvreeslegchid medeh zvil bish kkk


  • Зочин · [66.181.160.122] · 2020/02/21

    Яахаараа дандаа хуучинтайгаа зууралдах дуртай улс вэ? Бөөн поопрол, больж үз,


  • Зочин · [182.160.38.210] · 2020/02/21

    Эзэн нь юмаа мэднэ. Зүгээр л нураа. Шинийг бариад түрээслэ.


  • Зочин · [202.179.24.165] · 2020/02/21

    Энэ 30 хулгайч өлсөөд үхтэлээ сууг Хорин жил дундаас ашиг олж юу чхийгээгүй дээрэм хийж амьдарсан. Одоо болоо хөөгөөд гарга харин тэр шулуулаад байгаа 300 тэнэгт шинэ барилга бөарьсны дараа одоогийнхоосоо илүү хямд түрээс төлж үйло ажиллагаагааа явуул гэж хэл. Ламнарт болохоор худал ярьсны төлөө нь зөндөө мөнгө өгдөг байж зөв зөвлөгөө өгсөнхүний үгийг сонсохгүй бол хохь болог. Түрээсийн зөрүүг завшигч 30 этгээд татвар төлөгчдийн мөнгийг 20 жил хулгайлснаас гарцаанүй юм.


  • zochin · [66.181.186.208] · 2020/02/20

    Urt tsagaany bairyg solix xeregtei Oroxod uner tanar gej xetsuu deer ni za talbai baga er ni xetsuu Orchin ueiin shaardlagad niirsuulex xeregtei


  • МЭДЭГЧ · [124.158.107.6] · 2020/02/20

    Ганболд болио Чи хэзээ ийм албан тушаалтай болчихсон бэ Юм болгон дээр хашгирж орилж дийлдэг юм биш, цаг өөр болсон Урт цагааныг ажлын байр гэхэд хүнд хэцүү нөхцөлд үйлчлүүлэгч, худалдан авагчийн зай талбай байхгүй орон зайнд л өндөр түрээс төлөөд байж бна түрээслэгчид нь.30 хүн л маш хямд үнээр нийслэлээс авч цааш нь түрээслэгчдэд дамлан өндөр үнээр өгдөг, энэ нөхдүүдэд л хуучин хотын удирдлагуудтай /2000 оны /хуйвалдан түрээслэгч нарын эрүүл мэнд эдийн засгаар хохироож байгааг ойлгоно уу .


  • Зочин · [202.179.27.36] · 2020/02/20

    Уртцагаанаас 30 гэр бүл гэдэг шиг 30 нөхөр 9000 төгрөгөөр түрээсэлж аваад цааш нь 45000 төгрөг хүтэл 5 дахин өсгөж ашиг олж-?иод жил боллоо. Ашгаасаа хотынхонд авилгал өгдөг гэсэн. 45000 түрээлээд хохироод сууж байдаг 300-аад усан толгойтууд шинэ барилга бариулаад одоогийнххос хямд түрээс төлж ажиллах боломжийнхоо эсрэг яваад байх юм. Ийт тэнэгүүд энэ дэлхийд байдаг болов уу? Асуугаад байх хэржэггүй мэдэгдэл өгч хөөж гаргах хэрэгтэй ХАрин дэмжснийг нь шинэ барилга барьсны дараа хямд түрээсээр оруулах болзол тавьж болох юм.