fbpx ТҮҮНД ТҮҮХЭНД ҮЛДЭХ БОЛОМЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
7 минут 27 секунд

ТҮҮНД ТҮҮХЭНД ҮЛДЭХ БОЛОМЖ БАЙНА

           Тавантолгой гэж сэдэв байна. Хуучирдаггүй, тэгснээ шийдэл олдоггүй. Үе үеийн УИХ, Засгийн газар энэ ордыг хөдөлгөх гэж үздэг, тогтоол гаргадаг, тэгээд бүрэн эрх нь дуусгавар болдог, дараагийн парламент, гүйцэтгэх засаглалдаа шилжүүлсээр даруй 10 жил өнгөрчээ. Эрчимтэй, идэвхтэй ярьж эхэлснээс нь тооцвол 2004 оноос хойш буюу бид 16 жил Тавантолгойгоо тойрон мөлжиж, бас улстөржиж байна. 

            Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эвслийн Засгийн тэргүүн байхад л “Эрдэнийн хувь” нэртэй хишиг хүртээж, ард түмний өмч болгох тухай зарлаж байв. Ерөнхий сайд М.Энхболдын эрх мэдэл С.Баярт шилжсэний дараа хувийн хэвшлийн мэдэлд байсан Тавантолгойн ордын 96 хувийг төрд буцаан авч байлаа. Удалгүй С.Баярыг Сү.Батболд залгамжлахад Тавантолгойн ордоос иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлэхээр үргэлжилсэн.

"Сү.Батболд Н.Алтанхуягт халаагаа өгөхөд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд бараагүй. Араас нь гарч ирсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ байгуулах ажлыг үргэлжүүлэхээр тохиролцсон ч З.Энхболдын даргалсан парламент тэрхүү төслийг нь унагааж таг гацаасан билээ. "

Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирэв. Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулсан өмнөх Засгийн газрынхаа шийдвэрийг үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдэж УИХ-д танилцуулахаа Ерөнхий сайд нь мэдэгдсэн. Тодорхой хувилбар санал болгоогүй ч Хятадын “Шинхуа” компанийг Тавантолгойн төсөлд оролцуулах, төмөр замыг барьж байгуулах ажилд “Монголын төмөр зам” компани оролцох, 49 хувийг нь Шинхуад зарах асуудал Засгийн газрын төвшинд яригдаж байсан ч Ж.Эрдэнэбатын танхим огцорсон билээ.

Харин өнөөдөр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газрын үед Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах яриа хэлэлцээ үргэлжилж байна. Сайд Д.Сумъяабазарын хэлснээр Тавантолгойн орд газрын 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах замаар хөрөнгө оруулалт татах ажил урагштай яваа гэх. Хэрэвзээ уг ажил бүтэлтэй болбол эхний ээлжид тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дотоодын эдийн засагт төвлөрүүлэх боломжтойг ч тэрбээр онцолж буй. Үнэн бол сайн л хэрэг. Нөгөөтэйгүүр, энэхүү яриа хэлэлцээ үргэлжлэхтэй зэрэгцэн нэгэн томоохон шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс ажил хэрэг болгохоор болсон тухайгаа зарлалаа. Тэр нь иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаанд ногдол ашиг тараах. Энэ талаар сайд Д.Сумъяабазар "Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, Тавантолгойн үйл ажиллагааг олон улсад гаргах, нэмэгдсэн өртөг шингээх, бүтээн байгуулалт зэрэг ажил үргэлжилж байна. Санхүүжилтийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулах ёстой талаар өнгөрсөн оноос ярьж эхэлсэн. Энэ хүрээнд бусад ажлыг хийнэ. Тухайн жилд 1072 хувьцааг 26 мянган төгрөг хуваарилахаар байсан. Харин 2019 онд борлуулалтын ажил эрчимтэй явж,15,5 сая тонн нүүрс борлуулсан өндөр амжилт үзүүлснээр нэгж хувьцааны ногдол төгрөгийн хэмжээ 90 төгрөгөөр бодогдож 1072 ширхэг хувьцаатай хүнд 96 мянган төгрөг хуваарилах шийдвэр гарсан.

Цаашид бүтээн байгуулалт зэрэг ажил дуусаад үйл ажиллагаа нь жигдрээд ирвэл нэгж хувьцаа, ногдол ашгийн үнэ нэмэгдэнэ. Төр гэдэг аливаа шийдвэрийг хууль, дүрэм журам, улсын бүтээн байгуулалт, иргэдийн орлоготой байх талаас нь бодолцож энэ шийдвэрийг гаргаж байна" гэжээ. Ийнхүү 1072 хувьцааны нэг бүрийг 90 төгрөгөөр тооцож, 96 мянган төгрөг хуваарилах шийдвэр гарсантай холбогдуулж нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх хэмжээний сэдэв өрнөж байна. Бэлэн мөнгө тарааснаас сургууль, цэцэрлэг барьсан нь дээр л гэнэ. Хоёрын хооронд 100 хүрэхгүй мянган төгрөгөөр юу хийх юм л гэх. Тийм ч байж болох. Гэхдээ 2004 оноос буюу Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үеэс "Эрдэнийн хувь" тараахаар эхэлсэн "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа амь орсон нь өөрөө дэвшил. Хэдэн төгрөг хуваарилж тараахдаа гол биш өнгөрсөн 10 жилийн хугацаанд үхмэл байсан хувьцаа амь орохоор болсон нь чухал биш гэж үү. Үүгээр нь сайд Д.Сумъяабазарыг харин ч шагнах ёстой. Яваандаа Тавантолгой том зургаараа хөдлөөд эхэлбэл иргэдийн гар дээр олгох 100 мянган төгрөг сая болж нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал. Тэгэхээр чамлахаар чанга атга гэдэг шиг мөнгөний тоо хэмжээ ярьж, хэн нэгэн рүү шүүмжлэл дайх нь өнөөдөртөө өрөөсгөл.

Харин одоо сайд Д.Сумъяабазарт эхэлснээ үргэлжлүүлж, бүр дуусгах нэг даалгавар үлдэж байна. Тэр нь Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах. Олон улсын зах зээлд хувьцаа гаргаж арилжаална уу, одоо байгаа боломж бололцоогоо ашиглана уу ямар замаар байх нь бүгд түүнээс шалтгаална.

 "Тавантолгойг цогцоор нь хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулъя гэхээр нам хамаарахгүйгээр УИХ, Засгийн газрын, бүр Ерөнхийлөгчийн төвшинд таг гацааж, зогсоодог бүхэл бүтэн бүлэглэл, түүнийг тойрсон арми бий." 

Үүнийг хоёр дахь бүрэн эрхээ дуусгах гэж буй ч, уул уурхай, ашигт малтмалтай холбоотой бүх шийдвэрийг гаргах хэмжээний бодлого зангидаж байгаа тэрбээр мэдэхгүй биш сайн мэдэх хүн. Тиймээс Тавантолгойн ордыг олон улсын зах зээлд гаргаад ч болтугай хөрөнгө босгож, төмөр зам, түүнийг тойрсон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нь сайд  Д.Сумъяабазарт чухал. Тавантолгойг хэдий чинээ эдийн засгийн засгийн эргэлтэд оруулна төдийн чинээ иргэдийн гар дээр очих мөнгө, улсын төсөвт оруулах татварын хэмжээ нэмэгдэнэ.

Түүнд түүхэнд үлдэх боломж байна. Тэр цагт сайд Д.Сумъбазарт зориулж хөшөө босгосон ч болохгүй зүйл байхгүй. Эцэст нь хэлэхэд эрх баригчид эвлэлдээгүй цагт Тавантолгойг цогцоор нь, бүр багцаар нь ч эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг үлгэр гэдгийг энд сануулах хэрэгтэй.

Г.Эрхэс

24tsag.mn 

14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц
14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаатай танилц
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​