Цангинасан хоолой, цовоо сэргэлэн нүдээрээ олны хайрыг булаадаг жүжигчин Нарансолонго том охиныхоо хамт дээлний брэнд сурталчилжээ. Анхны амьдрал нь амжилттай байгаагүй ч жүжигчин Тэмүүжинтэй гэрлэснээр гурван ч хүүхдийн аав, ээж болсон юм. Тэрээр том охиныхоо зургийг цахимаар хэр барагтаа нийтлээд байдаггүй бол энэ удаад ихэр эгч дүүс мэт зураг авалтаар олныг гайхшрууллаа. Сонирхуулахад түүний охин 5 настайдаа найруулагч Д.Золбаярын "Усны үнэр" уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ.
Шуурхай.мн