fbpx Г.Буяндорж хэлмэгдсэн үү, бусдыг ЗАЛИЛСАН УУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 45 секунд

Г.Буяндорж хэлмэгдсэн үү, бусдыг ЗАЛИЛСАН УУ

“Ноёд” группийн захирал Г.Буяндорж энэ сарын 3-ны даваа гарагт Төрийн ордонд мэдээлэл хийж, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хууль сахиулах байгууллагын зарим ажилтны хууль бус үйлдлийн тухай, тэднийг авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй хэмээж, нотлох баримтуудаа бүрдүүлэн, гомдол гаргаж буйгаа мэдэгдсэн билээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад өчигдөрхөн ажлаа өгч буйгаа зарласан З.Энхболдтой хамт суугаад хэвлэлийн хурал хийсэн. Түүний гаргасан гомдлыг өдгөө АТГ, прокурорын байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд эл үйлдлийголон уншигч таашаахгүй байгаа юм. Тиймдээ ч “Ноёд” группийн захирал Г.Буяндорж ийн мэдэгдэл хийсэн нь ямар нэг ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлэх болсон. Учир нь түүнд болон бусад хүнд холбогдох, эд хөрөнгийг залилсан гэх хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцаан, дахин шийдвэрлүүлэхээр болоод байгаа. Тодруулбал, Г.Буяндорж, Д.Батжаргал, Хурцаа, Ч.Ууганбаяр нарт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 13-нд Дээд шүүх хянан хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр болоод буй билээ. Хэвлэлийн хурал хийж, гэм буруугүй байхад буруутан болголоо хэмээн шүүх, прокурорын байгууллагынхныг шалгуулах гэж байгаа, эдүгээ олны анхаарал татаад буй, дээрх дөрвөн хүнд холбогдох 34 хавтас хэргээс уншигчдадаа хүргэе.
Хэрэгт холбогдогчдын биеийн байцаалтын хэсэгт дурдсанаар Г.Буяндоржийг “Урьд 2010 оны тавдугаар сарын 14-нд өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 121 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 166.2 дахь хэсэгт заасан татвараас зайлсхийсэн хэргийг 2008 оны хоёрдугаар сарын 6-ны Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 269.1 дэх хэсэгт заасан бусдад хахууль өгсөн хэргийг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд нийцүүлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэсэн бол Ч.Ууганбаярыг “2005 оны гуравдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215.2 дахь хэсэгт заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдад хохирол учруулсан гэх үндэслэлээр хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан” гэжээ. 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс буцаан өгсөн мөнгийг Г.Буяндоржийн компани авчээ

“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” компанийн захирал, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу тухайн үеийн Зүүнхараа хотод төрсөн Г.Буяндорж, нутгийн ах, эрхэлсэн ажилгүй Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Хурцаа нарт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. 

Тэднийг бүлэглэн БНХАУ-ын иргэн Шиан Дуншэнд мэдэгдэлгүй баримт бичиг ашиглан 2011 оны зургадугаар сарын 27-нд “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Шиан Дуншэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хурцаа гэх нэрээр үйлдэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хүргүүлж тус компани болон БНХАУ-ын Тианжин хотын “Тайшин худалдааны экспорт импорт” компанийн хооронд мөн оны гуравдугаар сард байгуулсан ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дуншэнээс шилжүүлсэн хоёр сая ам.доллараас 1.2 саяыг нь “Скай тауэр Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн болон “Голомт” банкны дансаар авч залилсан хэрэгт буруутгасан юм. Хохирогч Шиан Дуншэн  мөрдөн байцаалтад “Би 2011 оны гуравдугаар сарын 10-дын үеэр Монголд ирж, мөн сарын 17-нд Хурцаа намайг Г.Буяндорж гэдэг хүнтэй танилцуулсан. Тухайн үед Г.Буяндорж төмрийн хүдрийн гэрээ хийж өгнө. Гэхдээ зуучлалын гэрээ хийнэ, хөлс өгнө” гэсэн. Ингэхдээ хүдрийн талбай дээр буулгаад талбайгаас вагонд ачуулсны дараа ачсан хэмжээгээр тооцож, хөлс өгнө гэж амаар тохиролцсон юм. Улмаар 2011 оны гуравдугаар сарын 18-нд Хурцаагийн хамт Дархан-Уул аймаг руу гэрээ хийхээр явж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” лүү би эхнэртэйгээ, мөн Хурцаагийн хамт ороход хуулийн зөвлөх, борлуулалтын, экспортын менежер гэсэн гурван хүн байсан. Тэдэнтэй төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ хийгээд гарч ирэхэд гадаа Г.Буяндорж ирчихсэн байв. Бид 100 000 тн хүдэр дөрвөн сая “ногоон”-оор худалдаж авах гэрээ хийсэн юм. Ингээд гэрээгээ аваад мөнгө олохоор нутаг буцсан. 2011 оны тавдугаар сарын 13-нд Эрээний “Youngtong” банкаар дамжуулан хоёр сая ам.долларыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл Хурцаа 2011 оны наймдугаар сард “Чи Г.Буяндоржид зуучилсан хөлс өгөхгүй бол нэг ч тонн хүдэр буулгахгүй” гэлээ. Тэгэхээр нь 60 000 ам.доллар Г.Буяндоржид бэлнээр нь өгсөн. Ингэж мөнгө өгөхөөс долоо хоногийн өмнө Г.Буяндорж зуучлалын гэрээ хийнэ гэж ирж уулзаад явсан юм. Гэтэл тэр гэрээнд 100 000 тонн хүдрийг 200 000 тонн гэж, мөн зуучлалын хөлсийг 500 000 ам.доллар байх ёстой атал нэг сая ам.доллар гэж бичсэн байв. Уг нь нэг тн тутмаас таван ам.доллар Г.Буяндоржид зуучлалын хөлс болгон өгнө гэж тохирсон. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн дансанд шилжсэн хоёр сая ам.доллароос 1.2 саяыг нь шилжүүлж ав гэсэн албан бичиг Г.Буяндоржид өгөөгүй” хэмээн мэдүүлжээ. 

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Даваадорж гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2011 оны гуравдугаар сарын 18-нд БНХАУ-ын Тианжин хотын “Тайшин худалдааны экспорт, импорт” ХХК-тай Хонгор сум дахь Төмөр толгойн ордоос 100 000 тонн төмрийн хүдрийн баяжмал дөрвөн сая ам.доллароор худалдах, худалдан авах ELYT-2011-0125 тоот гэрээ байгуулсан. Дээрх гэрээ байгуулсан компанийн манайд төлөх ёстой дөрвөн сая ам.долларын 50 хувь болох хоёр сая нь манай данс руу шилжиж ирсэн. Ингээд 2011 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 17-ны хооронд 5561.12 тонн төмрийн хүдрийн баяжмал ачиж  илгээсэн. Тухайн үед манай үйлдвэрийн төлөвлөгөөнөөс хамаарч ачилтыг цаг тухайд нь хийж чадаагүй. Гэтэл сүүлд нь тэд “Мөнгөө буцааж авъя” гэж ярьдаг болов. Ерөнхий захиралд “Хятадын  “Тайшин худалдааны экспорт, импорт”  компани мөнгөө буцааж авъя” гэж байна хэмээхэд “Гэрээг нь цуцлаад мөнгийг нь буцаагаад өгчихгүй юү” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тус компанийн төлөөлөгч гэж утсаар өөрийгөө танилцуулж ярьсан хүнд нь “Мөнгөө буцааж авах хүсэлтээ бичгээр гаргачих” гэсэн. Тэгэхдээ 1.2 сая ам.долларыг чинь буцааж шилжүүлье” гэлээ. Тэр төлөөлөгч нь ч зөвшөөрч хүсэлтээ гаргахдаа “Скай тауэр Энхбуян” гэх компанийн ам.долларын болон төгрөгийн данс бичиж, Хурцаа гэх хүний гарын үсэг, тамга тэмдэг дарсан байв. Уг хүсэлтийг үндэслэн 2011 оны зургадугаар сарын 28-нд “Скай тауэр Энхбуян” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 880 мянган ам.доллар, “Голомт” дахь төгрөгийн данс руу 320 мянган ам.долларт дүйцэх 404.7 сая гаруй төгрөг шилжүүлсэн. “Тайшин” компанийн төлөөлөгч байна гэж утсаар ярьсан хүн нэрээ хэлж байгаагүй, ямар ч аялгагүй, цэвэр монголоор ярьж байсан. Гэтэл тэр Хурцаа нь Өвөрмонгол хүн байсныг дараа нь мэдлээ” хэмээжээ. 

Энэ хэрэгт холбогдон шүүгдэгчийн ширээнд Г.Буяндоржтой хамт сууж буй Ч.Ууганбаяр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Г.Буяндорж ах өөрийнхөө “Ноёд” группийн дэргэд “Скай тауэр Энхбуян” гэдэг нэг гишүүнтэй охин компани миний нэрээр үүсгэн байгуулж, захирлаар нь намайг томилсон юм. 2011 оны наймдугаар сард Г.Буяндорж ах надад “Ах нь чиний компани болон нэрээр чинь нэг хятад нөхөртэй зуучлалын гэрээ байгууллаа шүү” гэхэд нь би зөвшөөрсөн. Гэхдээ би хаанахын хэнтэй ямар ажил, үйлчилгээний зуучлалын гэрээ байгуулсан талаар нь мэдээгүй. 2011 оны зургадугаар сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс манай компанийн “Голомт”-ын дансанд 400 гаруй сая төгрөг, Худалдаа хөгжлийн банкны дансанд 800 гаруй мянган ам.доллар шилжиж орсон байсан. Г.Буяндорж ах мөнгө авна гэхээр нь би банканд очоод авах мөнгөний тоогоор баримт үйлдэн авч өгдөг байсан. Дээрх хоёр дансанд орсон мөнгийг бүгдийг нь цувуулж авсан, одоо ямар ч мөнгө байхгүй” гэжээ. 

Хятадуудын өмнөөс Г.Буяндорж, Д.Батжаргал нар ярьж, бичиг баримтыг нь боловсруулсан гэв

“Ноёд” гурппийн тэргүүн Г.Буяндоржийн хамтаар яллагдагчаар татагдаад буй Д.Батжаргал нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт бий. Түүндээ “Би “Тайшин худалдааны экспорт, импортын компанийн төлөөлөгч байна. Ачилт яасан бэ. Төмрийн баяжмал хэзээ буух юм бэ” гэж 3-4 удаа ярьсан. Мөн “Шилжүүлсэн төлбөрөө буцааж авъя” гэсэн. Хурцаа “Төмөрлөгийн үйлдвэр лүү шаардлагатай бичиг өгөхөөр бол миний өмнөөс гарын үсэг зураарай гэж хэлж байсан юм. Г.Буяндорж захирал тэр албан бичгийг хурдан явуулъя гэж ярилцаад Төв шуудангаар дамжуулж факсаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” лүү илгээсэн. Г.Буяндорж албан бичгийг боловсруулсан. Би гарын үсэг л зурсан” гэж ярьжээ. 
Харин өвөрлөгч эр Хурцаа “Хэрэг болж магадгүй гээд “Тайшин” компанийхаа тамгыг дарсан хоосон албан баланк гурван ширхгийг Шиан Дуншэн надад үлдээсэн. Гэрээний мөнгө шилжүүлэх хугацааг сунгуулахад нэгийг нь хэрэглэсэн. Мөн хүдэр буулгах талбайгаа заасан албан бичигт хоёр дахийг нь ашиглан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хүргүүлж байсан. Үлдсэнийг нь Д.Батжаргалд өгөөд “Хэрэг гарвал ашиглаарай” гэсэн. Миний гарын үсгийг зур гэж зөвшөөрсөн боловч би албан бичгийн утгыг нь асуугаагүй. Дараа нь Г.Буяндоржоос асууж тодруулахад “Шиан Дуншэн өөрөө 1.2 сая доллар ав гэж албан бичиг хийж өгсөн” гэж байсан” хэмээн мэдүүлэгтээ дурджээ. 

Дээд шүүхийнхээ тогтоолыг анхан шатны шүүх үл ойшоосон уу

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2019 оны долдугаар сарын 1-нд хэлэлцсэн юм. Ингэхдээ Улсын дээд шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасныг үндэслэн мөрдөн шалгах байгууллага дахин шалгасны дараа шүүх хурал хийв. Улмаар “Шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Хурцаа нарын үйлдэлд гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдохгүй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж үзжээ.   

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр прокурор Н.Ням-Очир “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэгтэй маргахгүй. Гэхдээ цагаатгагдсан хүмүүс гэмт хэрэг үйлдэж ашиг олсон. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг яах ёстой талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг цагаатгасан нь хуульд нийцэхгүй байна. Хуурамч баримтыг Шиан Дуншэн гэх хүний өмнөөс Хурцаа бичиж, гэрээгээ цуцлах асуудлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т хандсан байдаг. Гэмт хэргийн улмаас олсон мөнгийг нь ямар байдлаар шийдвэрлэхийг тогтоох шаардлагатай. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хэргийг хянаад “Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүйн улмаас давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ. Энэ хэргийг хэлэлцсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны хоёрдугаар сарын 27-ны 97 дугаартай тогтоолд ““Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний нэг талын төлөөлөгч Шиан Дуншэнийг төлбөрөө буцаан нэхэмжилсэн мэтээр хууртагдаж, төөрөгдсөн нөхцөл байдал үүссэн байхад Шиан Дуншэн, эсхүл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хэн нь энэ үйлдэлд хохирогчоор тогтоогдох талаар ямар нэг үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэж анхан шатны шүүхийг буруутган, энэ асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ дээд шатны шүүхүүдээс гарсан дээрх шийдвэрийг үл хайхарч, тухайн асуудлаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1-5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийвэрийг анхан шатны шүүх биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн хэмээн дүгнэж дахин хэлэлцүүлэхээр болжээ.

Эцэст нь өгүүлэхэд, шүүх хурлын хамгийн сүүлийн үеийн тэмдэглэлүүдээс үзвэл Г.Буяндоржийн Төрийн ордонд хийсэн мэдээлэлд дурдагдсан прокурорууд оролцоогүй байв. Явцын дунд буюу дээрх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн 2011 оноос хойш нэг бус прокурор солигдож хэрэгт хяналт тавьсан нь мэдээж. Гэхдээ тэд ямар нэг шийдвэр гаргаагүй, зарим нь огт оролцоогүй хүнийг шалгуулахаар З.Энхболд даргатай хамт хэвлэлийн хурал хийсэн нь хачирхалтай.

Г.ОРЧЛОН

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Д.Сумъяабазар:
Д.Сумъяабазар: "Эрдэнэс Тавантолгой" ХК анх удаа ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​