Азийн орнуудад шинэ коронавирусийн халдвар тархаад байгаа хэдий ч ирэх 7 дугаар сард эхлэх Токио 2020 зуны олимпын наадмыг хойшлуулах, цуцлах төлөвлөгөө байхгүй гэдгээ зохион байгуулагчид мэдэгдлээ.
Тус вирусийн халдвараар 60 мянга гаруй хүн өвчилж, 1350 гаруй хүн нас бараад байна гэдгийг Хятадын тал мэдээлж байна.
Токиогийн олимпын наадмыг цуцлах эсвэл хойшлуулах асуудал яригдаагүй гэдгийг би дахин маш тодорхой хэлэхийг хүсч байна" хэмээн өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэрээ "Токио 2020" олимпын наадам зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Йоширо Мори мэдэгдлээ.
Мөн Олон Улсын Олимпын хорооны гишүүн Жонн Коатес зохион байгуулалтын талаар нэмж хэлэхдээ "Бүх тамирчид болон олимпын наадмыг үзэхээр ирсэн бүх хүмүүсийг аюулгүй байдлыг хангах бүхий л шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна" гэж онцлов.
"Токио 2020" зуны XXXII наадам Япон улсын нийслэл Токио хотноо ирэх долдугаар сарын 24-ны өдрөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд болно.
Эх сурвалж: CNN