Түвшөө, Дөлгөөн нарын влогийг мэдэхгүй хүмүүс ховор болсон төдийгүй тэдний Юү-Түб суваг зуун мянган дагагчтай болж “Silver button ”шагналаа гардаж авсан юм. Монголдоо гал голомтоо бадраагаад удаагүй байгаа хосууд маань энэ удаад өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлж Оскарын аялалд гарчээ. Тэд шинэ байраа тохижуулах, АНУ явах гэсэн сонголтоос амьдралдаа үлдэх дурсамжийг бүтээхээр бяцхан Дагинаа дагуулан “Оскар” наадмыг дэргэдээс нь үзэхээр Лос Анжелес хотын “Dolby” театрыг зорьсон юм. Тэд найзуудтайгаа буюу жүжигчин Дөлгөөний гэр бүлтэй хамт яваа төдийгүй сүр дуулиант шагнал гардуулах ёслолоос бэлтгэсэн бичлэгээ тун удахгүй цахим хуудастаа байршуулна гэдгээ хэллээ.
Шуурхай.мн