УОК-ын хуралдаанд оролцоогүй албан тушаалтнуудыг нэр зааж, сануулга өгөв


Улсын онцгой комиссын хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин сайд нарыг улсын чухал асуудал хэлэлцэж байхад хариуцлагагүй хандаж байгааг хэллээ.

Тэрбээр “Улсын онцгой комиссын хуралдаан ингэж оролцохгүй шүү. Үүнээс илүү ноцтой асуудал шалтгаан гэж байхгүй. Засгийн  газрын болон комиссын гишүүдэд сүүлийн удаа анхааруулж байна. Хийх хийх ажлаа хуулийн хүрээнд хийж ажиллана шүү.” гэв.

Онцгой комиссын хуралдаанд УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, ХАА-н сайд Ч.Улаан, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ЗТХЯ-ны сайд Б.Энх-Амгалан, нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нарын хүмүүс ирж оролцоогүй юм.


Энэ мэдээ таалагдаж байвал: