АНУ-ын дуучин, дуу зохиогч, жүжигчин, продюсер гээд олон гуншны эзэн Selena Gomez тун удахгүй өөрийн гоо сайхны брэндээ олон нийтэд танилцуулах гэж буйгаа мэдэгдлээ. Дуучин бүсгүй маань хоёрдугаар сарын 4-нд албан ёсны Инстаграм хуудсаараа дамжуулан сонсогч фенүүддээ өөрийн "Rare Beauty" хэмээх гоо сайхны брэндийн нээлтийн талаарх мэдээллийг дараах тайлбартайгаар хүргэсэн юм.
- "Залуус аа, миний бие өөрийн гэсэн гоо сайхны брэндийг байгуулах хүндтэй төсөл дээр ажиллаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Ингээд эцэст нь энэ зун "Rare Beauty" хэмээх гоо сайхны брэндээ "Sephora"-гийн Хойд Америк дахь салбаруудад нээхээ албан ёсоор мэдэгдэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Брэндийн албан ёсны Инстаграм хуудас болох @rarebeauty-г дагаж бидэнтэй нэгдээрэй" хэмээжээ. 10 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш тасралтгүй хөдөлмөрлөж яваа бүсгүй энэ удаад цоо шинэ салбарт хүч үзэх гэж байна.
Шуурхай.мн