Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн О-гийн Parasite “Шимэгч” уран бүтээл олон чухал сэвдийг хөндөж үзэгчдийг хэдэн талд талцуулж шуугиан тариад байгаа билээ. Найруулагч болоод жүжигчид нь дэлхийн хүн болсон гэдгийг нотлох дараагийн баярт мэдээ нь залуу жүжигчин Чой Вү Шик-ийн тухай юм.
Тэрээр 1990 онд төрсөн 30 настай бөгөөд “Set me free” болон “Train to Busan” зэрэг уран бүтээлүүдэд тоглож байсан билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө түүнд Америкийн А24 кино компани “Past Live” киноны гол дүрд тоглох саналыг тавьсан бөгөөд ирэх хавар зураг авалтаа эхлэх гэнэ. Ингэснээр тэрбээр Азийн кино урлагаас Дэлхийн кино урлагийн тавцанд өөрийгөө таниулах үнэтэй тасалбараа атгалаа.
Шуурхай.мн