Ариг банкны эрхийг хязгаарлажээ


Монголбанкнаас “Ариг” банкны эрхийг хязгаарлаж, хяналтдаа авах шуурхай үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан байна. Шуурхай үйл ажиллагааны хүрээнд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилуулан Ариг банканд ажиллуулж эхлээд байгаа аж. Энэ талаар Монголбанк ”Хуулийн дагуу банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлж эхэлсэн” гэж тодотгосон байна.

Хуучны “Эрэл” банк нэрээ өөрчилж, 2014 оноос “Ариг” нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийслэл болон аймгуудад салбараа нээн ажиллуулж байгаа юм.


Энэ мэдээ таалагдаж байвал: