fbpx Ноолуурын дөрөв дэх том хэрэглэгч Германд монголчуудыг жигшиж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 45 секунд

Ноолуурын дөрөв дэх том хэрэглэгч Германд монголчуудыг жигшиж эхэлжээ

  • Германы ZDF сувгийн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” хэмээн магтсан хүмүүст ямааны хоолой хэрчиж буй бичлэг үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг үзүүлжээ
  • 2019 оны 12 дугаар сарын 17-нд Германы хоёр дахь том телевиз болох ZDF сувгаас “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэртэй нэвтрүүлэг цацлаа
  • Амьтны эрх хамгаалах PETA байгууллагын монгол уламжлалт мал аж ахуйг харлуулах гэсэн үйлдэл Герман улсад ийнхүү хүчтэй явж байгаа нь анхнаасаа зорилготой гэдгийг тодорхой болголоо

Уг нэвтрүүлэгт Монголын уудам талд бэлчих мал сүргийн дроноор авсан дүрсийг өнгөрсөн онд PETA нийгэмлэгээс гаргасан ямааны хоолойг хэрчиж буй бичлэгтэй эвлүүлэн гаргасан байв. Түүнчлэн ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгийн яриа болон “Ханбогд Кашемир” компанийн захирал Ч.Ганцэцэгийн малчны хотонд түүхий эд бэлтгэгчтэйгээ уулзсан зэрэг үйл явдалтай хослуулан монголчууд харгис заншлийг тайлбарлаж, төрийн бодлогоо танилцуулсан хоёр цаг гаруйн ярилцлагаас тэс өөр утгаар хэдхэн секундыг эвлүүлсэн байв. Түүнчлэн хаан ширхэгт сайн чанарын ноолуур малчны хотноос ээлтэй аргаар бэлтгэдгээ учирласан үйлдвэрлэгч бүсгүй, малчны ярилцлага ч эсрэг утгаараа шингэсэн байв. Энэ өдрүүдэд ХБНГУ-д “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020” зохион байгуулагдлаа.

Уг үзэсгэлэнд “Говь” ХК-ийн төлөөлөл оролцож, ноолуурын үйлдвэрлэлийн талаар үнэн бодит мэдээллийг хүргэсэн. Үзэсгэлэнгийн үеэр хэд хэдэн гаднын хүн ирж, ямааг зэрлэгээр тамлан ноолуур бэлтгэдэг тухай асуусан аж. Тиймээс энэ мэдээлэл ервопчуудад хэдийн хүрч,  монгол ноолуураас татгалзахад бэлэн байгаа нь тодорхой боллоо. Ирж асуугаагүй олон сая хүн ташаа ойлголттой хэвээр үлдэх эрсдэл үүсжээ. Дээр өгүүлсэн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт оруулсан өөр нэг хэсэг нь оны өмнөх хямдралын үеэр дэлгүүрийн үйлчлүүлэгчдээс санал асуулга авсан байв. Тэд “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” гэж магтах авч, сэтгүүлч ямааны хоолой хэрчиж буй бичлэг үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг мөн үзүүлжээ. Амьтны эрх хамгаалах PETA байгууллагын хашаанд бус өөрийн дураар бэлчдэг, байгалийн зүй тогтлоор ноолуурын үйлдвэрлэл явуулдаг монгол уламжлалт мал аж ахуйг харлуулах гэсэн нь манай ноолуурын дөрөв дэх томоохон харилцагч Герман улсад ийнхүү хүчтэй явж байгаа нь анхнаасаа зорилготой явуулсан ажиллагаа гэдэг нь тодорхой боллоо. АНУ-д Гуравдагч хөршийн худалдааны хууль хэлэлцэх гэж буй энэ үетэй давхцан дэлхий нийтэд монгол ноолуурын нэр хүндийг унагах санаархал үйлдвэрлэгчдийн эрх ашигт нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх нь. Үүнийг бид өөрсдөө хамгаалж, жинхэнэ эко технологиор бэлтгэдэг, сайн чанарын бүтээгдэхүүнээ зах зээлд хамгаалж үлдэхийн төлөө төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэх цаг ирлээ.

Засгийн газрын мэдээ сонин

Сэрэмжлүүлэг: Коронавирусын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​