Г.Батхүү агсны амиа алдсантай холбоотой ноцтой баримт, зургыг дэлгэлээ


Төр, нийгмийн зүтгэлт, УИХ-ын асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлэг нас бараад найман сар болоод буй. Өнөөдөр түүний хүү Б.Гөнхөлөг, охин Б.Цэлмэг нар нь хуульч, өмгөөлөгч Г.Батхүүгийн хамт өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ хэрэгт шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй байнгын шинжээчдийн дүгнэлт гарсан. Нэлээд олон хуудас дүгнэлт байгаагаас анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хэлэв

  • Баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралдаж, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Баруун нүдэнд нь хөхрөлт, хавдалт үүссэн. 
  • Хүзүүний зүүн хажууд 7х0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвчний улмаас ухаан алдсан, цус харвасан гэх зэрэг мэдээлэл гарсан. Тэгвэл уг дүгнэлтээр өвчний улмаас бус, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэдэг дүгнэлт гарсан. 
  • УИХ-ын нэр бүхий гишүүний полиграфын тест авсан. Энэ нь үнэн, худлыг шалгах багаж. "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэсэн полиграфын тестийн дүгнэлт гарсан. 
  • Хэргийн газар үзлэг хийх явцад ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид эргүүлэн өгсөн. Гэвч гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарсан юм шиг буюу фактори ресет хийсэн байдалтайгаар өгсөн. Ямар нэгэн мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. 
  • Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал. 

Мессежний зураг:

Энэ үеэр Б.Гөнхөлөг аавынхаа нас барсны дараах нэгэн зургийг хэвлэлийнхэнд дэлгэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.9.46.44] · 2020/01/23

    талигчаар улс төр хийж болохгүй дээ, хүүхдүүдийг буруу ашиглаж байгаа юм байнадаа хувьдаа энэ ярилцлагад итгэхгүй л байна .тэр хүнийг тайван байлгаа ч зураг хөрөгийг нь ниймэд цацаад байхаар хууль цагдаад хандаж болмор доо монгол хүн ч хүнээ алдахнээ . хүн гээч ямар өчүүхэн бодолтой юм ээ


  • иргэн · [64.119.17.132] · 2020/01/23

    хайран хүн , төлөв даруу сайн хүн байсан. Энэ явдлын учир нь тодорхой юм байна шүүдээ. Ум маани бадми хум


  • Номтойбаярыг ашиглаж талийгаачийн эмгэнэлт тохиолдолыг МАН -ын эсрэг улс тор болгон гужирдлэг явуулж байгаа биш уу гол гэрч гэсэн унэхээр 13 секундын бичлэг байгаа бол тэр бух зуйлийг шийднэ шуу дээ яагаад уунийг ийм удаан дарсан юм бол сонгуулийн шоунд нас барагсадыгаа хуртэл оролцуулдаг болсон бол ч арай дэндэнээ талийгаачиийн зурагийг харуулж байхаас бичлэгийг узуулсэн нь дээр байсан даа бурлээчийн гэр булийнхэн бусдыг гар хол болоод байгаа биш уу


  • аяа яа · [43.228.131.196] · 2020/01/22

    номтойбаяр мөнгө өгөөд амыг нь хаачихсан юм байна л даа энэ месс эзнийг. алчихсан л хог байна. аймаар муухай хүн бай.


  • ЗОЧИН · [59.153.114.199] · 2020/01/22

    Алчихаж араас нь цохиод алчихаж хөөрхийг яаж байгаа юм бэ? Төрийн ордноор зүй бусаар амиа алдагсадын сүнс тэнүүчлэн авахаа авдаг байх нь Ум маани бадмэ хум


  • Зочин · [202.179.27.246] · 2020/01/22

    ЭЭ буран минь.Ум мани бадми хум.


  • ard · [202.21.100.210] · 2020/01/22

    ene toriin ordon dotor yul bolood bna daa unen uu