“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг баривчиллаа


Хууль зүйн яаманд 600 гаран сая төгрөгөөр тавилга авч, Төрийн нарийн бичгийн дарга нь л гэхэд өрөөгөө 50 гаран сая төгрөгөөр тохижуулсан талаар мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд ихээхэн шуугиан тариад байсан юм.

Тэгвэл өнөөдөр "Бид уучлахгүй" хөдөлгөөний хэсэг залуус 50 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 600 саяын үнэтэй тавилгуудыг үзэх хүсэлт тависан ч яамнаас цагдаагийн хамгаалалт гарган тус хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг хүч хэрэглэн 20 гаран цагдаа баривчлан явлаа.

Баривчлах тушаалыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өгч биднийг сүрдүүлэн айлгаж, тэмцлийг минь мохоох зорилготой байна гэж "Бид уучлахгүй" хөдөлгөөний залуус ярьж байлаа. Б.Мөнхцэлмэгийг ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэсрүү авч явсан гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.126.89.113] · 2020/01/22

    иддэг уудаг их гарын хулгайчдийнхаа тухай ганч үг ганхиихгүй мөртлөө нямдоржийг боорлох нь эбэгийн хөлснийхөн бололтой цагаан сарын архинийхаа мөнгөө олох санаа л байхдаа


  • Зочин · [182.160.32.240] · 2020/01/22

    Энэ залууг дэмжиж байна


  • увсын өвгөн · [64.119.27.225] · 2020/01/21

    увсын энэ өвгөнийг хурдан тэтгэвэрт гаргаж буулгаасай


  • Би Монгол хүн · [202.126.89.252] · 2020/01/21

    Монголчууд луйварчид,урвагчидын хүлцэнгүй боол болжээ. Ийнгэсээр сөнөх үү


  • Зочин · [66.181.161.48] · 2020/01/21

    Эрх мэдэлтнүүдийн ганц чаддаг юм нь энэ дээ. Ингээд "хулгайгаа" нууж чадах болов уу даа. Амбааран хаусыг харлаа ийм амбаартай болохоор байр нь ямар болоо.


  • ЗОЧИН · [66.181.160.7] · 2020/01/21

    нямдорж монгол улсаар тоглож дуусав


  • Зочин · [202.9.40.154] · 2020/01/21

    uuchiluulax geed baria yu xogiin ymaa vnexeer