fbpx Д.Сумъяабазар: А-92 шатахууны үнэ одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 6 секунд

Д.Сумъяабазар: А-92 шатахууны үнэ одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй

"Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлыг өнөөдөр УУХҮЯ-наас зохион байгууллаа. 

Монгол Улсын төсвийн орлогод 2019 онд уул уурхайн салбараас татвар, хураамж хэлбэрээр 2.9 их наяд төгрөг бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 25.4 хувиар өссөн дүнтэй гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн эхэнд онцоллоо.

Салбарын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилийн хугацаанд өссөн  эерэг үзүүлэлттэй байгаа нь манай эдийн засагт эерэгээр нөлөөлж буйг мөн хэлэв. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 13.8 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байна. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

- Хэджинг хийх санхүүжилтийг хэрхэн гаргах гэж байгаа вэ?

-  Шатахууны үнэ ханшийг тогтвортой барих ёстой. Манай улс анх удаа шатахууны үнэ ханшийг тогтворжуулах, олон улсын санхүүгийн хэрэгсэл болох хэджинг хийх аргыг ашиглах гэж байна. Энэ бол зөв зүйтэй алхам. Шатахууны үнийг тогтвортой барихгүй бол ард түмний нуруун дээр бүх ачаа нь ирнэ.  

Сингапурын BDO сантай хамтран шатахууны үнийг тогтворжуулах хэджингийн хэлцэл хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, АИ-92 дээр хэджинг хийх бөгөөд тус шатахууны одоогийн үнэ ханш цаашид өсөхгүй. Цаашид ч хэджинг хийнэ. Ер нь шатахууны үнийг өсгөхгүй байхаар Засгийн газраас зохицуулалт хийж байгаа. 

Энэ санхүүгийн хэрэгслийг олон жил улс орнууд ашиглаад ирсэн юм. Хаанаас мөнгийг нь гаргаж, хэн босгох гэж байгаа юм гээд хардаад байх шаардлагагүй. Харин өмнөх сайдуудын үед яагаад хэджинг хийдэггүй байсан юм бэ гэдгийг би гайхаж байна. Мөн шатахуун хангамжийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна. 

- Энэхүү гэрээг цаашид үргэлжлүүлэх үү?

- Цаашид үргэлжлүүлнэ. Мөн “Роснефть” компанийн дор охин компани байгуулах тогтоол сая засгийн газрын хуралдаанаас гарсан. Энэ онд ОХУ-ын “Роснефть” компаниас хэчнээн хэмжээтэй шатахуун худалдан авах, ямар үнээр худалдан авах зэрэг хоёр талын хамтарсан компани байгуулах талаар хэлэлцэхээр ажлын хэсэг ОХУ-ыг зорино.

- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO ажил ямар нөхцөл байдалтай явж байна вэ?

- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO бэлтгэл ажил маш сайн яваа. Гэхдээ бид IPO тай холбоотой илүү тодорхой асуудлуудыг ярьж болохгүй. Олон улсын хөрөнгийн биржээс бидэнд ирсэн зөвлөмжид зааснаар IPO-тай холбоотой мэдээллийг санаатай, санаандгүй гаргасан тохиолдолд биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хуулийн заалттай байгаа тул бид мэдээлэл өгч болохгүй. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг маш чухал.  

- Энэ онд нүүрсний үнэ хэрхэх бол?

- 2020 оны дүр зургууд уналттай биш бөгөөд түвшингээ хадгалаад явна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.

Уушигны шинэ төрлийн “коронавирус”-ын халдвар авсан иргэн Япон улсад бүртгэгдэв

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​