fbpx Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэхийг хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 39 секунд

Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэхийг хүслээ

Өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Тэс, Баянтэс,Тосонцэнгэл суманд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг ажиллаж, аймгийн онцгой комиссыг шуурхай хуралдуулаа.

Завхан аймаг 2019 оны эцэст 3849.9 мян.толгой мал тоолуулсан. Тус аймагт 13.5 мянган өрх байгаагаас 9120 малчин өрх, 4471 мал бүхий өрх байна. Тус аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон,  сумдын 199 өрхийн  288 хүн, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын 10 сумын нутагт  отроор өвөлжиж байгаа юм. Багахайрханы  аймаг дундын отрын бүс нутагт 129006 мал сүрэг өвөлжиж байна.

Одоогийн байдлаар тус аймгийн 9 сум цагаан зудын байдалтай, 5 сум зудархуу гэсэн нөхцөл байдалтай байна.  Тодруулбал Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй,  Их-Уул, Тэлмэн суманд өвөлжилт хүндэрчээ. Зарим суманд мал бэлчээрлэх боломжгүй болж, Тэс, Тэлмэн сумын зарим малчидтай холбоо харилцаа тасарсан, Төөнөтийн даваа хаагдсан байдалтай байгаа юм. Мөн зарим газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж өвс тэжээлийн дутагдалд орсон, бага настай малын хорогдол гарч, малын хөл халцрах, омруутах, хамуурах, ширэхтэх өвчлөл гарсан, төрийн үйлчилгээг үзүүлдэг сумуудын Эрүүл мэнд,Онцгой байдлын алба, ЗДТГ-ын автомашинуудад эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт 2 дахин нэмэгдсэн, Баянхайрхан сумын Минж, Төөнт багт мал хамуурсан тохиолдол илэрсэн байна.

Аймаг сумаас зам болон бэлчээр гаргах ажлыг зохион байгуулж, 800 км талбайд далпуу татжээ.  Одоогийн байдлаар Тэс, Баянтэс суманд зам гаргасан бол  цаашид Асгат Баянхайрхан суманд үргэлжлэх юм. Эхний ээлжид аймаг орон нутгаас 11-р сард  сумын, 12-р сард аймгаас малчдад өвс тэжээлийн нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ дундажаар 1 боодол өвсийг  4000 төгрөгөөр,  1 шуудай тэжээлийг  7000 төгрөгөөр нийлүүлжээ. Завхан аймгийн төсвөөс өвс тэжээлийн үнийн зөрүү, малчны хотонд хүргэх тээврийн зардал, зам даваа гаргах, хүн хүчний зардалд нийтдээ  125 сая төгрөгийг шийдвэрлэн зарцуулжээ.

Өвөлжилт хүндэрсэн Завхан аймагт эхний ээлжид  740  тонн өвс, 745 тонн тэжээл шаардлагатай байгааг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлж байсан юм. Энэ өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, хүн эмнэлгийн түргэн тусламжийн машины асуудлыг шийдвэрлэх, үлийн цагаан оготнотой тэмцэх, худаг ус гаргах зардлыг шийдвэрлэх саналыг ажлын хэсгийн гишүүдэд уламжилав.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле худаг гаргах, үлийн цагаан огтонотой тэмцэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ гэдгийг хэлж байсан юм. Тэрбээр  Баянхайрхан Баянтэс сумын хамуутай малд үзлэг хийж тодорхой арга хэмжээ авах, малын эм био бэлдмэлийг хувиарлалтын дагуу авч малчдад хүргэх, өвөлжилт хүндэрсэн суманд  машины дугуй, эм бэлдмэлийн төсвийг аймаг шийдвэрлэх, отроор явж байгааг малчдад хүрч ажиллах зохицуулалт хийх, хэрэгцээтэй байгаа өвс тэжээлийн тооцоог үндэслэл судалгаатай гаргаж албан бичгээр ирүүлэх үүрэг чиглэлийг өгсөн юм. Завхан аймгийн Онцгой комиссын саналыг Улсын онцгой комисст танилцуулан, шийдвэрлүүлнэ гэдгийг онцлов.

 ХХААХҮЯ, ОБЕГ-ын Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцах ажлын хэсэг Завхан аймагт ажиллах үеэрээ Тэс сумын малчин Д.Ганбаатар, Баянтэс сумын малчин Б.Должин нартай уулзаж, тэдний саналыг сонссон юм.

Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Казинод “морилсон” гишүүд ба Д.Тогтохсүрэнгийн авлигын хэрэг
Казинод “морилсон” гишүүд ба Д.Тогтохсүрэнгийн авлигын хэрэг
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​