УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс казинод тоглосон эсэх тухайгаа мэдээлэл хийлээ
Тэрбээр "Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүд Австралийн Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орсон. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Чулуунхүү бид хамт явсан.
УИХ-аар Казиногийн тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд казиногийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхох зорилгоор л орсон. Бид тоглоогүй.
Үзэж сонирхсон гээд хариуцлага тооцох бол би бэлэн байна" гэлээ.
Шуурхай.мн