Ирландын "Дэлчгэр шар" хочит холимог тулааны супер од Конор МакГрегор өнгөрсөн онд Хабиб Нурмагомедовтой тулалдан аваргын бүсээ алдсанаас хойш албан бусаар зодог тайлаад байсан юм.
Конор МакГрегор карьерийнхээ турш 25 тулаанд орж 21 ялж, дөрвөн удаа ялагдал хүлээгээд байгаа юм. Гэхдээ 21 ялалтынхаа 18 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авчээ.
Өнөөдөр Конор МакГрегор "Ковбой" хочит Дональд Серронигийн эсрэг тулалдаж эхний раундад хүнд цохилтоор ялалт байгууллаа.
Дональд Серронигийн хувьд карьерийнхээ туршид нийт 50 тулаанд орсноос 36 тулаанд нь ялалт, 13 тулаанд нь ялагдаж байсан арвин туршлагатай тулаанч юм.