УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК-ийн төлөх ёстой 10 тэрбум төгрөгийг Монголбанкны Эрсдэлийн сангаас барагдуулсан гэх баримтыг сэтгүүл Н.Өнөрцэцэг гаргаж тавьсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав энэ мэдээллийг няцааж, гүтгэж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг гүтгээгүй гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байна. Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн твиттер хуудаснаа “Цагдаа дээр 2 сар гаруйн хугацаанд шалгагдаад Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ц.Гарамжавыг гүтгээгүй гэдгийг тогтоогоод хэрэгсэхгүй болгожээ. Үнэн ялдаг юм байнаа. Одоо Ц.Гарамжав төсөвт 10 тэрбумаа тушаа. Конец!!” хэмээн бичжээ.