ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж 626 сая төгрөгөөр тавилга авсан БАРИМТ


Одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг 360 сая төгрөгийн үнэтэй 2018 оны лексус 570 автомашин унаад тансаглалаа хэмээх шүүмжлэл өндрөө авсан. Тухайн үед сайд “Саяхан манай яамныхан хуучин машинуудыг зохицуулалт хийж, шинэ машин авсан нь үнэн шүү. 0101 УБҮ улсын дугаартай “Лексус 570” машиныг би унадаг нь үнэн” хэмээн тайлбарлаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “шударга” сайдынхаа энэ тансаглалд цэг тавьж буцааж зарахыг үүрэгдсэнээр дуулиан  хэсэг намжиж байсан юм.

Хэсэг гэж тодотгосны учир нь өнгөрсөн наймдугаар сард уг машиныг ОХУ-аас Түдгэний Мөнхбат гэх хүн 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдөр “Лотус Голд Майнинг” ХХК-ийн нэрээр худалдан авч, Монголд оруулж ирсэн, ингэхдээ хоёр улсын хил гаалиар дипломат хөнгөлөлттэйгээр хөлөөр нь оруулж ирсэн тухай мэдээлэл дахин цацагдаж эхэлсэн. Дээрх Т.Мөнхбат гэх хүн Ц.Нямдорж болон түүний хүү Н.Анхбаяр Гадаад Харилцааны Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын даргаар ажиллаж байхдаа Түдгэний Мөнхбатыг 2017 оны аравдугаар сарын 11-нд Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газрын худалааны төлөөлөгчөөр томилуулсан байж болзошгүй байгаа юм.

Хамгийн сүүлд 170 иргэн 60 насандаа тэтгэвэрт гаралгүй, таван жил илүү ажиллах цалинтай тэнцэх хэмжээний өндөр өртөгтэй тансаг зэрэглэлийн өнөөх автомашинд зүүлттэй байсан “0101-УБҮ” автомашины улсын дугаар Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Баясгалангийн жийп автомашинд зүүлттэй яваа нь олны нүдэнд өртсөн байдаг.

Гэвч Хуульзүй дотоод хэргийн яамны тансаглал үүгээр дууссангүй. ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авсан баримт дэлгэгдлээ.

“Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн шилэн дансанд хяналт тавьж, төрийн байгууллагуудын орлого зарлагад хяналт тавьжээ. Гэтэл Хуульзүй дотоод хэргийн яамныхан их хэмжээний мөнгөөр өрөөгөө тохижуулж, тавилга эд хогшил авсан байна. Тодруулбал ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авчээ.

 

626 сая төгрөгөөр тавилга авсан баримт.

 

Хуульзүйн дотоод хэргийн яамны ТНБД Г.Билгүүний өрөөг 51 сая төгрөгөөр тохижуулсан баримт.

Tvmongolia.mn

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [43.228.129.20] · 2020/01/20

    Цагдаагын байгууллагын дарга нарыг тухайн оршин байгаа газрын иргэд нь өөрсдөө сонгодог болохгүй бол өөрчилдөг ,зардал мөнгийг нь ч тухайн газар нь татвараараа шийддэг болчихвол иргэд болон хууль сахиулагчдын хоорондын уялдаа холбоо сайжирч жинхэнэ утгаараа эжил нь сайжирна байх ,ийм тогтолцооруу яаралай орох нь зөв


  • иргэн · [203.91.115.55] · 2020/01/17

    ХҮН ХӨГШИРХӨӨРӨӨ СЭТГЭН БОДОХ ЧАДВАР МУУДАЖ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ НЬ ДОРОЙТДОГ НЯМКА ГУАЙ ОДОО ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛНА ГЭХЭВ ТУЛГА ТОЙРСОН ХЭРҮҮЛЭЭС ЦААШГҮЙ БОЛЧИХЛОО ТИЙМЭЭС ЭРЧ ХҮЧТЭЙ МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ЗАЛУУ ХҮНД СУУДЛАА ӨГ ТЭГВЭЛ ОЛНЫ ТАЛАРХАЛЫГ ХҮЛЭЭХ БОЛНО


  • ИРГЭН · [202.180.220.172] · 2020/01/17

    ӨӨРСДИЙГӨӨ ЭНЭ АЛБАН ТУШААЛД МӨНХ ГЭЭД БОДЧИХДОГ ЮМ УУ. АМЬДАРЧ БАЙГАА ГЭР ОРОН ГЭЭД ОЙЛГОЧИХДОГ ЮМУУ ХУЛГАЙ ХИЙХ АРГАА ОЛЖ ЯДАХ ЮМАА. ХАЙРАН МӨНГӨӨ ХЭМНЭЭД ГАДААД ӨР ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨСЭЙ.


  • иргэн · [202.9.46.206] · 2020/01/17

    Билгүүн гэдэг чин алтан бөгстэй хулгайчуу,61 саяыг сандайлдаг яасан цатгалан луйварчин бэ,хаана юу хийж хулгайлж хумсалж явсан өмхий вэ,ийм төсөв залгигсдыг гудманд хөөж гаргаачээ Нямдоржоо Хүрэлсүхээ өөрсдөө дундаас нь хусаагүй бол зайлуулаа.


  • зочин · [66.181.191.66] · 2020/01/17

    Мэнгэт бол орчин цагийн эсмэл шүү дээ.Мэнгэтийг шалгах аавын хүү Монголд байхгүй....Дархлагдсан амьтан 20 жил хууль зүйн сайд хийгээд л байгаа шүү дээ...Ухвал их юм гарна.даанч чадахгүй...


  • zochin · [122.201.31.16] · 2020/01/16

    Nuu xulgaichdyg shalgax yostoi.iim ix xorongo mongiig tosvoos garguulj xuvidaa ashiglasan l baigaa xuvaaj idsen l baigaa . sain shlga ATG-xaan