fbpx Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг шинэ байрны нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 45 секунд

Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг шинэ байрны нээлтээ хийлээ

Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн шинэ байрны нээлт  /2020.01.12/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий захирал М. Түвшинбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, БНСУ-ын элчин сайдын яамны Консулын зөвлөх Кил Ганмүг, “Тиффани Мед” эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгч Х.Пүрэвбадам, БНХАУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Бээжин хотын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ду Шо Фе, Хятадын Хааны зүүний нууц судрын өв залгамжлагч, Хятадын анагаах ухааны хөгжил сангийн зүүний мэргэжлийн хорооны дарга Ян Жэнхай, Япон Улсын Хамамацу Анагаах Ухааны Их Сургуулийн судлаач, БНХАУ-ын Анагаах ухааны Шинжлэх ухааны академич Гао Ронг Хуй болон тус эмнэлгээр үйлчлүүлэгсдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж хан хуурыг эгшиглүүлэн “Тиффани Мед” эмнэлгийн шинэ байрны жаврыг үргээх ёслол үйлдэв.

Үүний дараа Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн шинэ байрны нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод Хятадын Хааны зүүний нууц судрын өв залгамжлагч, Хятадын анагаах ухааны хөгжил сангийн зүүний мэргэжлийн хорооны дарга Ян Жэнхай “Дорно дахины уламжлалт анагаах ухааны ач тус”-ын талаар лекц уншлаа.

Хятадын Хааны зүүний нууц судрын өв залгамжлагч, Хятадын анагаах ухааны хөгжил сангийн зүүний мэргэжлийн хорооны дарга Ян Жэнхай: Хятадын анагаах ухаанд эмчилгээний таван арга байдаг ба тэр дундаа Зүүний эмчилгээ нь нэн тэргүүний эмчилгээний арга юм. Уламжлалт анагаах ухааны үндэс нь Ин Ян буюу арга билгийн хослол бөгөөд энэ нь Хятадын соёлын үндэс , хятадын анагаах ухааны гол агуулга юм. Миний чин хүсэл бол “Дэлхийн хүн бүр эрүүл мэндийн боловсрол тэр дундаа Хаадын зүүний онолын мэдлэгтэй байх юм бол, өвчин зовлон багасна” гэж боддог. Хаадын судар нь Монголын ард түмэнд ашиг тусах өгөх болтугай” гэв.

Нээлтийн үеэр Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий эмч Б.Цолмонсүрэнгээс эмнэлгийн үйл ажиллагааны талаар тодруулав.

-Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхлээд хэдэн жил болж байна вэ?

-Манай эмнэлэг нь “Ивээлт Талим”ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2018 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Бид бүхэн үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болж байна. “Тиффани Мед” эмнэлэг нь Дорно дахины уламжлалт сэргээн засах анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.Уламжлалт анагаах ухааны чиглэлийн хүрээнд БНХАУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллаж туршлагатай профессоруудыг урин авчирч эмчилгээ оношилгоо хийлгэдгээрээ давуу талтай. Дорно дахины буюу Япон, Солонгос, Энэтхэг, Тайван зэрэг дорнын анагаах ухааныг хөгжүүлэх зорилготойгоор бид бүхэн хичээн ажиллаж байна.
-“Тиффани Мед” эмнэлэг нийт хэчнээн эмч, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай эмнэлэгт БНХАУ-ын гурван профессор урилгаар ирж эмчилгээ хийдэг. Мөн өөрийн дөрвөн Уламжлалт анагаах ухааны эмч, уламжлалт анагаах ухааны хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Нээлтийн арга хэмжээнд тус эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгчид хүрэлцэн ирсэн байсан бөгөөд энэ үеэр хүндэт зочдын төлөөлөл болгож “Тиффани Мед” эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгч Х.Пүрэвбадамын сэтгэгдлийг нь сонслоо.

“Тиффани Мед” эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгч Х.Пүрэвбадам “Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэгээр 2019 оны нэгдүгээр сараас эхэлж үйлчлүүлсэн. Энэ эмнэлэгт үйлчлүүлэх болсон шалтгаан гэвэл миний баруун гар мэдээгүй болж, хөдөлж чадахааргүй болсон байсан. Тухайн үед Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг байдаг гэдгийг сонсоод хүрэлцэн ирж үзүүлж, оношоо мэдэж гурван хоног эмчилгээ хийлгэсний үр дүнд миний гар эрүүл болсон. Миний баруун гарыг эмчилж өгсөн алтан гартай эмч нартаа маш их талархаж байна. ”хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нь “Ивээлт Талим”ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2018 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд дорны уламжлалт анагаах ухааны хүчил шүлт тэнцвэржүүлэгч био цахилгаан эмчилгээг шинээр нэвтрүүлж эмийн бус аргаар эмчилгээ хийдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн “Тиффани Мед” эмнэлэг нь Монгол анагаах ухаан, Дорнын анагаах ухааны мэргэжлийн дөрвөн эмч , бариа заслын хоёр сувилагчтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмчилгээндээ уламжлалт анагаах ухааны зүү төөнүүр,бариа засал, хануур шивүүр засал, рашаан эмчилгээ,шавар эмчилгээ, тан эмчилгээ болон дэлхий дахинд дэлгэрч буй хүний биеийн хүчил шүлт тэнцвэржүүлэгч био цахилгаан эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Мөн Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нь гадаадыг зорин эмчлүүлэгчдийг багасгах зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын шилдэг эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан олон жилийн туршлагатай , шилдэг эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг урин туршлага солилцох, ажлын байран дахь сургалт зохион байгуулж залуу боловсон хүчинг бэлтгэх, сүүлийн үед хийгдэж буй шинэлэг эмчилгээний багаж төхөөрөмж, арга барилыг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

“Тиффани Мед” эмнэлгийн хаяг : Баянгол дүүрэг, Дунд голын гудамж, 9 тоот ( Нарны хороололын урд)
Утас: 90003366 70108889 90115199

Нэг сайдын гэр бүлийн бизнесээс доогуур эрэмбэлэгддэг нийтийн эрх ашиг
Нэг сайдын гэр бүлийн бизнесээс доогуур эрэмбэлэгддэг нийтийн эрх ашиг
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​