ШӨХТГ-аас ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тус хэвлэлийн бага хурлаар бензин шатахууны хомстол, үнэ нэмэгдсэн асуудал, түүнд тавигдаж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. Нефть импортлогчид ААН-байгууллагууд алдагдалтай байна гэх нэрийдлээр үнэ нэмэх асуудлийг байнга шаарддаг учраас ШӨХТГ-аас 2017 оны 4-р сард тус аж ахуй нэгж байгууллагуудтай уулзаж хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн ажиллах талаар зөвлөмж өгсөн байна. Үүнд зохиомлоор бүтээгдэхүүний хомсдол бий болгохгүй, бүтээгдэхүүн борлуулалтыг зогсоохгүй, хэмжээ хязгаарлахгүй байх, бараа бүтээгдэхүүнд харилцан тохиролцож үнэ тогтоохгүй байх, өөрийн бүтээгдэхүүнд үнэ тогтоохдоо бусад аж ахуй нэгжийг аялдан дагахгүй өөрийн компаны өртөг зардалд үндэслэн тогтоож байх, ААН байгууллагууд зах зээл дээр бодитоор өрсөлдөх, хэрэглэгчид стандартын дагуу чанартай бүтээгдэхүүнээр хангах гэсэн зөвлөмжийг өгчээ. Ийм зөвлөмж өгсөөр байхад невт импортлогч байгууллагууд өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа зөрчил гаргасан байна
Тэр дундаа Шунхлай Тред, Петростар, Магнай Трейд гэх компанууд үнэ нэмсэн үйлдлийг гаргасан. Энэ асуудлийг таслан зогсоох хамтарсан зөвлөлийн шийдвэр, Засгийн газраас гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллах талаарх шаардлагыг тавьж зарим шатахуун түгээх станцууд үнэ буулгасан асуудлууд гарсан байна. Харин 01 сарын 09 ны өдөр хамтарсан зөвлөл хуралдсаны дараа зарим аж ахуй нэгжүүд үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан. Магнай Трейд, Сод-Монгол , Тэс Петролеум гэх гурван компаниуд хомсдол үүсгэж хязгаарлалт тогтоох үйлдэл гаргаад байна. Тиймээс удаа дараа зөрчил гаргаж ард иргэдэд зохиомол хомсдол үүсгээд буй зарим ААН байгууллагуудын эрхийг түтгэлзүүлэх саналын ШӨХТГ-аас гаргалаа. Тэр дундаа Магнай Трейд ХХК нь хоёр ч удаа хамтарсан зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн тул ШӨХТГ-аас УУХҮЯ-нд эрхийг цуцлах саналыг хүргүүлж байгаагаа тус хэвлэлийн хурлаар онцоллоо. Мөн эдгээр байгууллагуудад зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Хэрэв хуурамч хомсдол гэдэг нь тогтоогдвол тухайн байгууллагын жилийн орлогын 6% тай тэнцэх мөнгөн торгуул тавих юм байна. АМГТХЭГ, Нефть импортлогчдын холбооноос гаргасан мэдээгээр улсын хэмжээнд шатахууны 41 хоногийн нөөцтэй байна. Ийм байхад шатахууныг хязгаарлах боломжгүй гэв. Мөн ШӨХТГ-аас энэ асуудлаас болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнэ нэмэхгүй байх сануулгыг ч хүргүүллээ.
Шуурхай.мн Л.Дима