Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр болж өнгөрлөө. МЗЭ-ийн 91 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов "Хэрээний нулимс" өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлжээ. Дэд байранд МЗЭ шагналт П. Батхуяг "Цаггүй газар", 3-р байранд С. Пүрэвсүрэн "Аав хүү хоёр" өгүүллэг тус тус шалгарсан байна. Уг наадмын шилдэг уран уншигчаар СТА жүжигчин Н.Даваа шалгарчээ.
Шуурхай.мн