Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 20 000 юанийн авлига авсан хэрэгт холбогдоод байгаа билээ. Түүнийг шүүхээс хорих үндэслэлгүй хэмээн батлан даалтад гаргаад байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс өчигдөр хилийн хориг тавилаа.
Х.Оргил-Эрдэнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНХАУ-ын харьяат иргэдээс 20 000 юанийн авлига авсан хэргээр АТГ-ынхан баривчилсан юм.
Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгчөөр Б.Баатарсайхан ажиллаж байгаа ба Х.Оргил-Эрдэнийг буруугүй хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм. Тэрбээр “Миний үйлчлүүлэгч авлига аваагүй. БНХАУ-ын иргэд түүний өрөөнд баглаатай юм орхиод гарсан. Тэр нь мөнгө байсныг мэдээгүй” хэмээсэн юм. Ямартай ч Х.Оргил-Эрдэнэд хилийн хориг тавьж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Шуурхай.мн