Монголын “Швейцарь” хэмээгддэг Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр “Хөх сувд” мөсний баярыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. "Хөх сувд" мөсний баяр энэ жил гуравдугаар сарын 2-4-ний өдөр 20 дахь жилдээ болох аж. .Мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох ажиллах юм байна.
Мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанаар 20 дахь мөсний баяр Монголын уламжлалт цагаан сарын баяртай ойр болох учраас эртнээс бэлтгэл ажлыг хангах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хууль хүчний байгууллагууд анхаарч ажиллах, мөсөн хотхоныг хэрхэн байгуулах тал дээр санал солилцож ирэх 7 хоногт мөсний баярын хөтөлбөрийг иргэд олон нийтэд танилцуулахаар боллоо. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох ажээ.
Шуурхай.мн