Иран АНУ-ын харилцаа хурцадмал байгаа энэ үед бас нэгэн мэдээ олны анхаарлыг татлаа. Ираны нийслэл Тегеран дахь “Имам Хомейни” нисэх буудлын ойролцоо өнөөдөр “Боинг 737” маркийн онгоц унаж осолджээ. Тус онгоцонд нийтдээ 180 зорчигч суусан бөгөөд Украйны агаарын тээврийн компаний эзэмшлийн онгоц байжээ.
Ираны хэвлэлүүд уг ослын талаар техникийн гэмтлээс шалтгаалсан осол байж болзошгүй хэмээн мэдээлж байна
Шуурхай.мн