2020 оны сонгуулийн сургаар УИХ-д нэр дэвших эрхмүүд ээлж дараалан тодорсоор байна. УИХ-ын 76-н суудалд санаархсан “Томчууд”-ын дунд “M oil” группын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаагийн нэр дуулдаж эхэллээ.
Бизнесмэн эмэгтэйчүүдийн хүчтэй төлөөлөл болсон тэрбээр их хэмжээний “хөрөнгө хаян” байж хөгжилд хүрэх нэвтрүүлэг бэлдэж, бензин колонкоороо бэлэг тарааж буй. Мөн эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэн “Монголын хөгжлийг тогтворжуулна” хэмээн “Пунсалмаа сан”-г байгуулаад байгаа аж.
Тус сангийн үйл ажиллагаа нь санаа, сургалт, санхүү, салбарын нэгдэл, СУРТАЛЧИЛГАА гэсэн үндсэн 5 чиглэлд явагдах ба бүтээгч, манлайлагч эмэгтэйчүүдийн хөгжлийг бүх талаар дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа ажээ.
Шуурхай.мн