Цагдаагийн алба хаагчид айлын бэлчээр дэх малыг буудаж, улмаар нядалж зардаг 10 этгээдийг Эмээлтэд илрүүлж баривчилсан байна. Эдгээр этгээдүүд Төв аймгийн Эрдэнэсант сумын айлуудын малыг буудаж, махыг нь нийслэл рүү оруулахыг завдсан ба одоогоор ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн хэргийн газарт болон дээрх этгээдүүдийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байна.
Айлын бэлчээр дэх малыг буудаж, махыг нь зардаг бүлэг этгээдийг баривчиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.