fbpx МЯНГАН ЖИЛ ЧИ НАМАЙГ ХАЙРЛАЖ ЧАДАХ УУ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 39 секунд

МЯНГАН ЖИЛ ЧИ НАМАЙГ ХАЙРЛАЖ ЧАДАХ УУ...

Ардын урлагийн аргагүй сайхан аялгуунд аргадуулж өссөн Чинбат. Хуучир хөгжмийн мастер, МУГЖ Батмөнхийн хүү, шанзчин ээжийн амин үр. Мөрөөдөгч, мөрөөдлийнхөө төлөө тэвчигч, тэргүүлэгч...Найруулагч Наранбаатарын УДЭТ-ын тайзнаа тавьсан "Ромьёо Жульетта" жүжгийн дууны үгийг бичих болов оо. Хөгжмийн зохиолч нь Чинбат. Түүний үнэхээр сэтгэл зүрх сэмлээд, сэгсрээд, хөглөөд, хөглөрүүлээд хаячихмаар аялгууг сонсоод л

Гэрэлт нар сэтгэлд минь мандахыг чи мэдэв үү
Гэгээн хайр харцанд минь ургахыг чи үзэв үү...гэсэн эхний мөрүүдийг бичиж билээ. Чинбат бол яах аргагүй Б.Шарав, Н.Жанцанноров нарын дараа Монголын хөгжмийн урлагт ирсэн сод авъяастан, сор болсон хөгжимлөг нэгэн. Түүний ертөнц даруухан, бас яруухан. Тэр бидний л адил төрийн дэмжлэггүйгээр төгөлдөр ялгуун ертөнцийг бүтээх гэж зүтгэдэг урлагт дурлагч, урлагийг үйлдвэрлэгч. Чинбат л Sweetemotion-ы дөрвөн охиныг дагуулан Холливудыг зорьж, Чинбат л дэлхийн Soul хөгжмийн хатан хаан гэгддэг дуучин Aretha Franklin-ий студид хөгжмийн найруулагчаар ажиллаж, Чинбат л Нью Иоркийн шилдэг шоу Big apple-ыг бүтээлцэж, Чинбат л Mandela day алдарт концертонд тоглосон...эх орондоо ирээд "Давтагдашгүй", "Эзлэн", "Хязгааргүй" хөгжмийн бүрэн хэмжээний тоглолтуудаа хийсэн. Аавынхаа дурсгалд зориулсан " Сэтгэлийн гуйлга" дуунаас эхлээд Чинбат дуу болон хөгжмийн зохиолуудаа ардын болон симфони оркестр...уламжлалт болон шинэ үеийн бүх хөгжмийн зэмсгүүдийг уйлуулан байж зохиодог. Бас Чинбат л Монголын хамгийн сайхан бүсгүйг хайрлаж, дурлаж, дурлуулж, гурван сайхан хүүхдийн аав, ээж болсон...тэгээд дээр нь юу гээч, тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг залууст уриалж, Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан...харин одоо...тэд шинэ цагийн хайрын түүхийг бүтээж байна...хүүхэд байхдаа тариурнаас шар өвчин авч, дахиад л тариурнаас элэгний вирус халдварлаж, сүүлийн 10 жил байнгын эмчилгээтэй байсан эр нөхөртөө
Сарнай элгээ эмтэлж өгсөн...

...Гэрэлт зүрх минь
Гэнэн сэтгэлт минь
Яагаад ийм гэгэлгэн юм бэ, чи минь
Яагаад ийм яруухан юм бэ...Тэр жүжгийн дуу ингэж үргэлжилдэг. Сарнай тайзан дээр дуулж байхдаа Чинбатаас харцаа ганц ч хором салгаагүй яг тэр мөчүүд санаанаас огтхон ч гардаггүй юм. У.Шекспирийн "Ромъео, Жульетта"-гийн хөгжмийг морин хуураар эхлүүлсэн тэр л Чинбат...Солонгосын эмнэлэгт үлдэх, үрэгдэхээ дэнслэн хэвтэж буй хос хоёр зүрх, холбоо хоёр тавилан...

...Мянган жил чи намайг хайрлаж чадах уу
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу, хонгор минь...би тэр шүлгийг зөвхөн тэдэнд зориулан бичсэн юм шиг л санагдаж байна. Чинбат, Сарнай хоёртоо, тэдний хүүхдүүдэд аав ээжийг нь авч үлдэхийн төлөө, тэгээд бас гэгээн хайр, гэрэлт зүрхнийх нь төлөө Хаанбанк 5212071351 Ц.Сарнай дансанд мөнхийн хайрын бэлгэдэл болгон сэтгэлийн өглөгөө шилжүүлээрэй...Хайрласан, хайрлуулсан зүрх болгонд тэднийхтэй адил үүрдийн үнэн, үргэлжийн гэгээн хайрыг ерөөе!

Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​