Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн байна.
Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- Уг өвчний талаарх албан ёсны мэдээллийг авч холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
- Манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг тогтоох үнэлгээг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хийж байна.
- Эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэн бэлэн байдлаа хангаж байна.
- Ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг гарган, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна.
Эрүүл мэндийн яам