Чөлөөт бөхийн УАШТ 4 өдөр СТО-д болж өндөрлөлөө. Нийт 320 орчим тамирчин оролцсон тэмцээнд Алдарын тамирчид амжилттай оролцож 2 алтан цом өргөв. Алдар 1, 2, Эрч клубын тамирчдын дасгалжуулагч МУГД Ц.Хосбаяр багшийг Улсын аваргын хамгийн завгүй дасгалжуулагчаар нэрлэмээр санагдлаа.
Улсын аваргад оролцохоор бүртгүүлсэн 45 шавь нь 2 дэвжээнд дээр зэрэг гарна, хоорондоо Алт болон хүрлийн төлөө барилдана гээд л ХОСОО багш гүйсээр. Дүү нь болох Ц.Цогтбаяр багш Өмнөд хөршөөс ирсэн Ахынхаа ажилд хамжилцаж нугалаагүй бол ч мөн ч завгүй хүн юм. Шавь нар ч багшийнхаа итгэлийг алдалгүй энэ УАШТ-ээс 21-23 орчим медаль авлаа.
УАШТ дуусчихаад байхад ч дэвтэр цаас бариастай, хүнтэй 2 үг солих завгүй байсаар. Утас нь дуугарч "Хүүхдээ өгмөөр байна" гэх мэтээр ажил нь ар араасаа ундарсаар суух. Хамгийн сүүлд "Маргааш 10 цагт Алдарынхаа зааланд цуглаарай" гэсээр үлдлээ.
Аргагүй л багш хүн, цэргийн хүн тулдаа энэ их ажлыг амжуулдаг буй за. Эрхэм багшийн шавь нар Токиогийн олимпийн эрхээ авч, Хүн төрөлхтөний Аугаа их баяр цэнгэлийн манлай болох болтугай.
Шуурхай.мн