МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү намаасаа гарч буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр твиттер хуудсандаа “Би МАХН-ын гишүүн. Гэвч энэ намын нүүр царай болж зурагт хэвлэлээр гарч буй залуус,өөрийгөө намын дарга гээд өргөмжилсөн “Хаан” бүгд нийлж 4 жил зөвхөн надтай тэмцлээ. Тиймээс улс төрийн шийдвэр гаргахаас өөр аргагүй юм шиг байна. Тэгээд ч тэд ил тодоор МАХН - аас дэвшүүлэхгүй гэж байгаа” хэмээн жиргэсэн байна.
Намын дарга Н.Энхбаяртайгаа таармж муутай байдаг тэрбээр ийнхүү бие даан нэр дэвших, эс бөгөөс аль нэг намыг сонгохоос өөр аргагүй байдалд хүрсэн бололтой.
Шуурхай.мн