fbpx ШӨХТГ-ЫН ДАРГА БА ШАТАХУУНЫ ҮНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 57 секунд

ШӨХТГ-ЫН ДАРГА БА ШАТАХУУНЫ ҮНЭ

Шатахууны үнэ талийлаа. Тэр тодорхой болж байна. Зарим компанийн ШТС-ууд АИ-92, АИ-95, АИ-98 автобензиний
үнийг нэмжээ. Гэхдээ албан ёсоор энэ талаар мэдээлэхгүй байгаа юм. Яваад очихоор октан өндөртэй нь нэмэгдсэн үнээрээ байж байна. Харин манайхны өргөн хэрэглэдэг АИ-92 автобензинийг бараг бүх ШТС түгээхгүй байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс олдоц нь ховордсон. Тиймээс зарим нь үнээ 190-230 төгрөгөөр нэмж, зарим нэг нь зөвхөн өөрийн компанийн талоноор түгээж байна.

Энэ мэтчилэн шатахууны үнийг дагасан эмх замбараагүй явдал Монголд болж байна. Үр дүнд нь өргөн хэрэглээний барааны үнэ тэр чигээрээ нэмэгдэх эрсдэл гарч ирнэ гэсэн үг. "НИК". "Петрошс" компанийнхан сэтгүүлчдэд хандаж байнга алдагдалтай ажилладгаа хэлжээ.

Тэдний алдагдал литр тутамд 250-300 төгрөг гэнэ. “...Засгийн газар он гартал битгий үнээ нэмээрэй гэсэн. Энэ дагуу нэмэлгүй он гаргасан” гэж байна. Харин Засгийн газрын өмнөөс энэ асуудлаар голлож ажилладаг ШӨХТГ “... Шатахуун импортлогчдод хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, шатахуун импортлогчидтойгоо ойлголцосонгүй ээ гэсэн үг.

Явж явж шатахуун импортлогчид үнээ 300 хүртэл төгрөгөөр нэмж, ШӨХТГ буюу Засгийн газар “ниргэсэн хойно нь хашгираад” л өнгөрнө.

Яагаад гэвэл яг ийм явдал өмнө нь болж байлаа. Бараг долоон жилийн өмнө, 2012 оны нэгдүгээр сарын 6-нд шатахууны үнэ литр тутамдаа 200-300 төгрөгөөр гэнэт нэмэгдсэн. Шатахуун импортлогчид тухайн үед “...Валютын ханш өссөн учир бид үнээ нэмсэн” хэмээн тайлбар өгч байсан юм. Харин ШӨХТГ-аас тэднийг үгсэн хуйвалдсан хэмээн үзэж 17.2 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байв.

Гэтэл Б.Лхагва ШӨХТГ-ын даргаар томилогдонгуутаа энэ торгуулийг хүчингүй болгож орхисон юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед ШӨХТГ-ын шинэ дарга Б.Лхагва хэдэн байцаагчидтайгаа хуралдаад шатахуун импортлогч компаниудад оногдуулсан 17.2 тэрбум төгрөгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга байсан Б.Лхагвыг 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар томилж байв.

Энэ асуудлаар хэдэн сар “гөвүүлсэн” Б.Лхагвыг Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 15-ны хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний оронд дарга болсон О.Магнай хуулийн байгууллагад хандаж байв. Харин Б.Лхагва шүүхэд хандаж, ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэх дүгнэлттэйгээр 2016 оны наймдугаар сарын 25-нд ШӨХТГ-ын даргаар дахин томилогдсон юм.

Ер нь бол ШӨХТГ-ын дарга Б.Лхагва шатахууны үнийн асуудалтай хоёр дахиа нүүр тулж байгаа юм. Өмнө нь шатахуун импортлогч компаниудад тавьсан торгуулийг хүчингүй болгож байсан. Харин одоо үнээ нэмэхийг нь зогсоож чадсангүй ээ.

Эцэст нь, шатахууны үнийг дагаад бусад бүх барааны үнэ нэмэгдэнэ. Харин ШӨХТГ шатахуун импортлогчдыг шүүхэд өгсөн, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн, торгууль тавьсан болж, тэдний хооронд бичиг цаас шидэлцэж, зарга ярьсаар өнгөрнө. Өмнө нь ийм л юм болсон. Энэ удаад ч давтагдана.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэрийн авлигын хэрэгт 15 сая төгрөгийн торгуулийн ял оноосон нь шүүгчдийн хуйвалдаан байв уу

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​