fbpx 20 гаруй тэрбумаар үнэлсэн Төв цэнгэлдэхийн газрыг үнэгүйдүүлж 2,6 тэрбумаар зарж эхэлсэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 3 секунд

20 гаруй тэрбумаар үнэлсэн Төв цэнгэлдэхийн газрыг үнэгүйдүүлж 2,6 тэрбумаар зарж эхэлсэн үү

Нийслэлийн ИТХ-ын хурал өнгөрсөн сард нэгэн анхаарал татсан шийдвэр гаргасан нь Төв цэнгэлдэхийн газрыг дуудлага худалдаагаар зарах байсан. Тус газрын 49 хувийг нийслэл эзэмшдэг. Харин 51 хувийг Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн захирал гэгч Т.Нямдаваа эзэмшдэг юм. Нийслэлийн мэдлийн 49 хувийг 22 тэрбум 560 сая төгрөгөөр худалдаадах дүнг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу газрын төлбөрийн суурь үнэлгээг тогтоосон. Гэхдээ зах зээлийн үнээр дахин үнэлгээ хийхээр худалдах үнэ нь нэмэгдэнэ. Дээрх мөнгөн дүн бол зөвхөн газрын үнэлгээ бөгөөд Төв цэнгэлдэхийн хөрөнгийг үнэлээд ирэхээр өртөг нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг тухайн үед албаны хүмүүс тайлбарлаж байсан. Ингэхдээ 49 хувиа эхлээд Т.Нямдаваад санал болгоно. Хэрэв татгалзвал дуудлага худалдаагаар зарна хэмээн мэдэгдсэн.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “НИТХ-ын ээлжит хуралдаанаас 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргасан, 20 гаруй тэрбумаар үнэлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Одоогийн цэнгэлдэхийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх буюу 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар Засгийн газар шийдвэрлэсэн. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгө 2020 оны төсөвт суусан. Жил болгон наадмаар бид сандал тавиад хамгийн ихдээ 15 мянган хүнд наадам үзүүлдэг.

Зарлага хэмнэх үүднээс цэнгэлдэхийг хувьчлалд шилжүүлэхдээ хамгийн доод үнээр нь танилцуулсан. Харин одоо Нийслэлийн өмч хувьчлалын комисс хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Одоо байгаа газрын барилгыг тооцолгүй, нэг га газрын үнийг тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт орох боломжтой. Бид гарсан зардлаа хэд дахин нугалж олох ийм л зорилго тавьж байна” гэсэн юм.

Гэвч нийслэлийн удирдлагуудын дээрх “мөрөөдлийг” хэн нэгэн бусниулж эхэлжээ. Тодруулбал энэ сарын гуравны өдөр Төв цэнгэлдэхийн урд 4551мк газрыг 2,6 тэрбумаар зарах зар оржээ.  Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багассан.  Тодруулбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд Улаанбаатар хотын дарга асан Ц.Батбаяр газар авч, нэлээд том хотхон сүндэрлүүлсэн юм байна. Түүнийг залгаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Рапид харш” мөн Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат УИХ-ын гишүүн А.Сүхбат газар эзэмшдэг бөгөөд Төв цэнгэлдэхийн баруун талын 1.2 га газарт дуучин Д.Оюунтүлхүүр газар авч өмчлөх эрхийг нь Т.Нямдаваагаас авсан байдаг юм.

Тэгвэл эдгээр хүмүүсийн нэг нь өөрийн эзэмшлийн газраа зарахаар болжээ.  “Unegui.mn” дээрх зарыг нийтэлсэн 9916… утасны дугаартай иргэн барилга барих зөвшөөрөл буюу “А” даалгавартай гэдгийг нь тодотгосон байгаа байна. Зурагт тодруулснаас үзэхэд, Төв цэнгэлдэх хүрээлэн, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбай болон Хурд хорооллын хоорон дахь хэсгийг ийн үнэлжээ.

Эх сурвалж: Tvmongolia.mn 

УИХ-ын сонгуулиар facebook зэрэг нийтийн сүлжээг Монгол Улсын хэмжээнд хаана
УИХ-ын сонгуулиар facebook зэрэг нийтийн сүлжээг Монгол Улсын хэмжээнд хаана
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​