Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар хуралдаж байна.
Он солигдох мөчид Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасныг дуулгасан. Энэ зөвлөмж Засгийн газарт очсон бөгөөд хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлээд буй.
Энэ ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, тооцооллыг хийж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын дарга тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа билээ.