fbpx Жил бүр осол гарч, хүний амь нас эрсэддэг "Эко констракшн" ХХК-ийн удирдлагууд шүүхэд дуудагдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 0 секунд

Жил бүр осол гарч, хүний амь нас эрсэддэг “Эко констракшн“ ХХК-ийн удирдлагууд шүүхэд дуудагдав

Нийслэлд орон сууцны олон барилга барьж, ашиглалтад оруулдаг ч чанар нь иргэдийн сэтгэлд тэр бүр нийцдэггүй “Эко констракшн” компанийн удирдлагыг хууль сахиулах байгууллагынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутагт тус компанийн барьж буй барилгад 2018 оны хавар хүний амь үрэгдсэн осол гарсан юм. Уг ослоос хойш хэдхэн хоногийн дараа тухайн барилгаас нь юм унаж, доор нь явж байсан ажилчин нь цохиулж гэмтсэн байдаг.

Хэдхэн хоногийн дотор хүний амь, эрүүл мэндийг хохироосон осол удаа дараа гарсан учраас Хан-Уул дүүргийн цагдаагийнхан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа, дэд захирал, хөдөлмөр хамгаалал болон барилгын талбай хариуцсан албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэрэг нээн шалгаж, улмаар тус дүүргийн Прокурорын газраас дээрх хүмүүсийг яллагдагчаар тооцсон. Гэвч яллагдагчаар татагдсан “Эко констракшн”-ы удирдлага, тэдний өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, гомдол гаргасаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгахад хүрч болзошгүй байгаа юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хавар барилгын салбарт гарч буй үйлдвэрлэлийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийхдээ “Үйлдвэрлэлийн ослын тоо жилд 20-40 хувь буурч байгаа ч хангалтгүй. 2018 онд барилгын салбарт 17 осол гарч, долоон хүн нас баржээ. Хүний амь эрсдэх осол гаргасан “Эко констракшн”, “Хурд групп”, “Модун” зэрэг компанид акт тавьж, барилгын ажлыг зогсоож байсан. Барилгын салбарт гарч буй ослын 80 хувийг өндрөөс унах, дээрээс юм унах осол эзэлж байгаа” хэмээн өгүүлж байв.

Нийслэлийн хэмжээнд 2016-2018 онд барилгын салбарт гарсан ослын судалгаанаас үзэхэд, “Эко констракшн” компанийн Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгад жил бүр осол гарч, 2016 онд хүн гэмтсэн бол дараагийн хоёр жилд нь тус бүр нэг хүний амь хохирсон байдаг. Эл компанийнхан барилгын үйл ажиллагаагаа эхлэх зөвшөөрөл холбогдох байгууллагаас аваагүй бүтээн байгуулалтаа өрнүүлж байх үед нь нэг бус осол гарсан нь шалгалтын явцад тодорхой болсон.

Гэвч эрүүгийн хариуцлага хүлээж байсан удаагүй. Харин энэ удаа яллагдагчаар тооцсон дээрх хэргийг шүүхэд удахгүй шилжүүлэх бөгөөд шүүх хариуцлага тооцох, эсэх нь эргэлзээтэй.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Өнөөдөр сонин

У.Хүрэлсүх: “Алсын хараа 2050” Баримт бичгийг боловсруулсан Эрдэмтэн судлаачид , ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд талархаж байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​