fbpx Авлигачид "хусахад" хүрдэг мөнгө чинь ахмадуудад өгөхөд хүрэхгүй л байв гэж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 6 секунд

Авлигачид “хусахад“ хүрдэг мөнгө чинь ахмадуудад өгөхөд хүрэхгүй л байв гэж

“Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдохтой зэрэгцэн хэлсэн үгэндээ онцоллоо. Түүний хэлсэн үгийг эдийн засагчид, хуульчид эрс буруутгаж байна. Учир мэддэг хүмүүс буруутгаж байгааг харахад, тийм ч оновчтой шийдвэр биш байх. 

Монголын эдийн засаг ямар байгаа билээ. Өр тэглэнэ гээд хэлчихлээ, хэзээ гэдгийг нь дурьдсангүй. Ямар журам гарах, УИХ-аар тогтоол, шийдвэр гаргаж байж л тэглэх байлгүй дээ, тэглэхдээ туллаа гэхэд.  О.Баасанхүү гишүүн нэг “юм” санаачлаад яваад байгаа талаараа твиттер хуудсандаа жиргэсэн байсан.  УИХ-аар шийдэх ёстой хууль, журам, шийдвэрийг нь мань хүн өргөн барих юм байлгүй.  Ямар ч байсан Ерөнхийлөгч шийдвэрээ зарлачихлаа. Тэгэхээр удахгүй УИХ нь шийдвэрлээд, журам, дүрмээ гаргах байх. 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийг тэглэнэ ч гэдэг юм уу. Тэр нарийн ширийнийг учир мэдэх хүмүүс нь өнөөдрөөс тайлбарлах байх.

Зарим хуульчид, тухайлбал, О.Мөнхсайхан доктор  “Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргах бүрэн эрх ҮАБЗ-д байхгүй.Энэ хүн ийм шийдвэр гаргуулах бүү хэл ингэж ярьж буйгаараа хууль дээдлэх ёсыг үгүйсгэж, Үндсэн хууль дахь эрх мэдлийн хуваарилалт руу халдав.Түүнийг Eрөнхийлөгчийн бүрэн эрхээ дахин зөрчсөн гээд Цэцэд дахиад өгөх хэрэгтэй” хэмээн  бухимдав, жиргээгээр дамжуулж. Монголдоо л шилдэгт тооцогдохоор хуульч хүн ингэж бухимдаж байхыг бодоход буруутгах аргагүй л байх. Гэхдээ бүгдээрээ тэр эдийн засгийн нөхцөл байдал, хэзээ тэр Салхитын орд нь эргэлтэд орох, Ерөнхийлөгч ингэж мэдэгдэх эрхтэй, эрхгүйг үл мартаад ахмадуудаа нэг удаа магнайг нь тэнийлгэхэд яадаг юм. 

Ахмадуудын зээл тэглэхэд 680 тэрбум төгрөг хэрэгтэй л гэж байна. Мэдээж энэ их мөнгө.  Гэхдээ Монгол Улсаа зарж идэх нь холгүй болчихсон авлигчид, албан тушаалтнуудын оффшор бүсдээ нуусан мөнгөтэй харьцуулахад юу юм. АТОЗ-ийнхний хэлээд байдаг 17 тэрбум ам.долларын хажууд энэ чинь хошногоны алчуур.  Татварын байцаагч нар нь тэрбум тэрбумаар нь авлига авч, гэртээ мөнгөө хадгалаад л. Мөнгөтэй төмөр авдраа хогийн цэгт хаяад л. Мэргэжлийн хяналтын нэг муу хурган дарга нь оймсноосоо боодол ам.доллар гаргаж тавиад. Гаалийн байцаагчид авлигад авсан мөнгө тавилгынхаа араар шидээд л. Энэ улс чинь эдийн засаг нь хямрах нь битгий хэл их мөнгөтэй юм биш үү.

2019 оны эхний 6 сарын байдлаар авлигачдын учруулсан хохирол 11.9 их наяд төгрөг байна. Улсын төсвөөс нь давсан их хохирлыг авлигачид учруулдаг. Нэг бизнесмэн “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавиад, зуун саяар тоологдох ам.доллар зээлээд авчихсан. Эцэстээ улс татвар төлөгчдийн мөнгөнөөс 40, 50 сая ам.доллар гаргаад, төлж л байдаг. Тэр эдийн засаг чинь авлигачид дураараа дургихад яагаад доргидоггүй, өөр юм хийх болохоор доргиод байдаг юм.

Нэг Элчин сайд оффшор бүсэд мөнгө угаагаад, гадаадад том хаус аваад л. Зам тээврийн яамных нь нэг дарга Дарханы зам барих хятадуудаас авлига аваад, зам ч үгүй л сууна. Салхитын мөнгөний ордыг нь хоёр хятад булаацалдаж, нэгнийгээ шүүхэд өгөөд. Цаана нь бөөн авлигын сүлжээ явагдаж байхад эдийн засаг чинь яагаад чичрэхгүй байгаа юм. Тэр том “газар хөдлөл” эдийн засагт нөлөөлдөггүй юм уу. 

Яадаг юм, тэртээ тэргүй авлигаа дийлэхгүй замарчихсан. Гишүүд нь сангуудаа хоослоод, баяжиж байгаа энэ улсад ахмадуудаа нэг удаа баярлуулахад.  Мөнгө байхгүй гээд байгаа юм бол хятадууд хоорондоо шидэлцэж байсан ордоо зараад гарга л даа. Авлигачидын улсад учруулсан 11.9 их наядынхаа хохирлыг барагдуулаад, тэр мөнгөнөөсөө ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглээч.  Нэг хурган даргын оймсноос гарсан боодол ам.доллараар 10 ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж яагаад болохгүй гэж.

Хэн нэгэн дарга нь өрөөндөө байгаа шинэ ширээгээ өмнөх удирдлагынх гэж голоод, сольж байхад. Нөгөө дарга нь эхнэрээ дагуулаад гадаад руу явж, таван одтой буудалд хоногт 20, 30 саяар нь мөнгө үрж байхад ёолохгүй байгаа төсөв чинь ард түмэнд зарцуулах гэхээр янгинаж өвдөөд байгаагийн учрыг хэлээд өгөөрэй, та нар. 

Эх сурвалж: Zaluu.com

Чөлөөт бөхийн УАШТ: Г.Мандахнаран, Т.Тулга нарын дуэльд хэн ялах вэ?
Чөлөөт бөхийн УАШТ: Г.Мандахнаран, Т.Тулга нарын дуэльд хэн ялах вэ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​