fbpx Шинэ оны ЗОРИЛТ тавих сэтгэлзүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 21 секунд

Шинэ оны ЗОРИЛТ тавих сэтгэлзүй

Нэгдүгээр сар гарч он солигдохтой зэрэгцэн хүн бүр дор бүрнээ энэ жил юу бүтээсэн болоод ирэх жил юу бүтээхээ төлөвлөдөг байх. Зарим нэг нь үүнийгээ зорилго болгон төлөвлөдөг бол зарим нь он солигдох мөчид ид шидээр биелэх хүсэл болгон шивнэх нь бий.

Бид ер нь яагаад жилийн тодорхой нэг үед зуршил, хандлага, эсвэл амьдралын хэмнэлээ өөрчлөхөөр шийдэж, сарын дараа түүндээ бууж өгчихсөн явж байдаг юм бол оо?

Миллер, Марлатт нарын (1998) хийсэн судалгаагаар хүмүүсийн хамгийн их тавьдаг шинэ жилийн зорилт нь:

37%- Дасгал хөдөлгөөн хийж эхлэх
13%- Эрүүл хооллох
7%- Архи, согтууруулах ундаа, кофе болон бусад хэрэглээгээ багасгах эсвэл тамхинаас гарах байжээ.

Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 75% нь эхний оролдлогоороо зорилтоосоо няцдаг бол 67% нь нэгээс илүү зорилт тавьдаг байна. Иймд сэтгэл зүйн талаас нь хүмүүс хэр их зорилт тавих болон хэр амжилттай түүнийгээ биелүүлэхэд юу нөлөөлдөг тухай асуулт сонирхол татаж байна. Мухопадхая, Жохар нар (2005) үүнд хариулт өгч, сонирхолтой үр дүнг дэлгэсэн байна.

Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 75% нь эхний оролдлогоороо зорилтоосоо няцдаг бол 67% нь нэгээс илүү зорилт тавьдаг гэсэн дүн гарчээ. 

Тэдний судалгаагаар өөрийгөө удирдах чадвар нь өөрчлөгддөг, үүнд тогтсон хязгаар байхгүй (Би тамхинаас гарч чадна. Би бодол санаагаа л өөрчлөх нь чухал. Би мөн идэх зуршлаа өөрчилж, илүү эрүүл хүн болно. Гол нь өөрөө хүсэх л хэрэгтэй) гэж боддог хүмүүс илүү олон зорилт тавьдаг байна.

Харин хүн болгон тодорхой өгөгдсөн чадамжтай байдаг, түүнийг өөрчилж болохгүй (Би шоколад идэхээ больж хэзээ ч чадахгүй. Манайхны цусанд ийм ген байдаг,манай ээж дандаа л шоколад иддэг хүн гэх мэт) гэж боддог.

Мөн тавьсан зорилтоо биелүүлэх өөрийн чадвартаа эргэлздэг хүмүүс ирэх жилд бүтээнэ гэсэн зорилтдоо хүрэхдээ муу байсан юм. Сэтгэл судлаачид ийм хүмүүсийг өөрийгөө дайчлах чадвар султай гэдэг.

Өөрийгөө дайчлах чадвар өндөртэй хүмүүс бүтэлгүйтлээ хичээл чармайлт бага гаргасантай холбодог бол ийм чадвар султай хүмүүс өөрийн чадвар, чадамж муутайтай холбож үздэг байна. 

Бид яах ёстой вэ гэвэл өөрийгөө удирдах чадварт хязгаар гэж үгүй, хүссэн зорилтоо биелүүлэх чадамж бидэнд хангалттай бий гэдэгт итгэх хэрэгтэй юм. Хэдий чинээ өөртөө итгэж, өөрийгөө дайчлах чадвар өндөр байна, зорилтоо биелүүлэх боломж төдий чинээ өндөр байх болно. 

Мөн хэдий чинээ олон зорилт тавих тусам амжилт олох магадлал их аж (цөөн зорилт тавьсан хүмүүс бүтэлгүйтэх шалтаг их бодож олдог).

Миллер, Марлатт нар (1998) судалгааныхаа дүнд дараах зөвлөмжүүдийг хүргэжээ.

Зорилтоо амжилттай биелүүлэхийн тулд:

  • Өөрчлөлт хийх анхны оролдлогоо дорвитойхон хий
  • Гарч ирэх асуудлуудыг шийдэх арга барилаа төлөвлө
  • Өөрчлөлт, дэвшлээ тэмдэглэж авч бай. Хэр их өөрийн өөрчлөлтөө хянаж, түүнийгээ мэдэж байх тусмаа сайн

Зорилт бүтэлгүйтэх жор:

  • Эцсийн мөч хүртэл зорилт тавих тухай бодоогүй байх
  • Шинэ жилийн баярын уур амьсгалд автаж, тухайн цаг үед юу бүтэхгүй байгаа эсвэл юу санаанд орж ирснээр зорилт тавих
  • Зорилтоо хэт туйлшруулах. "Би дахиж ХЭЗЭЭ Ч .... зүйлийг хийхгүй".

Ирэх жилдээ өөрийгөө улам хөгжүүлж, амьдралаа баяжуулсан зорилт тавих бол одооноос тунгааж, арга замуудаа бодож боловсруулаарай. Танд амжилт хүсье, бүх боломж танд бий!

Ц.Цэрэндолгор

Эх сурвалж: www.setgel.org

Иргэд долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдана

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​