Үндэсний контент бэлтгэн үзэгчдэд хүргэдэг “Боловсрол” суваг телевизээр “3 сая инээд” нэвтрүүлгийн баярын тусгай дугаарыг Шинэ жилээр бэлтгэн хүргэлээ. Он солигдох мөч арванхоёрдугаар сарын 31-ний баярын тусгай дугаарт УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан, жүжигчин Б.Навчаа, гитарчин Д.Өлзий-Орших нар уригдан оролцлоо. Эрхэм гишүүн С.Жавхлан тус нэвтрүүлгийн дээд шагнал болох 3 сая төгрөг авах болзлоо хангасан бөгөөд өөрт болон бусдад тохиолдсон явдлуудыг ярьж шүүгч нар үзэгчдэд инээд бэлэглэж чадлаа. Мөн жүжигчин Б.Навчаа, гитарчин Д.Өлзий-Орших нар 3 сая төгрөг авсан бөгөөд нэвтрүүлэгт оролцсон эрхэмүүд “Шагналын мөнгө”-өө сайн үйлсийн аянд зориулахаа илэрхийлэв. Тухайлбал С.Жавхлан жүжигчин Л.Нурбуланд тодорхой хувийг нь зарцуулж, сонгогдсон тойргийнхоо өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг авч өгнө хэмээсэн бол Б.Навчаа хүүхдүүддээ бэлэг авч өгөөд сайн үйлсийн аянд өгнө гэдгээ амласан юм.
Шуурхай.мн