Тэрбээр ““Би найман жил бие даагч гишүүн шиг явж ирлээ. Сайн, муу ч гэсэн намынх нь төлөөлөл гэсэн нэг хүн найман жил энд сууж байна шүү дээ. Энэ хугацаанд хулгайч болоогүй нь миний буруу биш биз дээ. Хулгай хий гэхээр нь би З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Г.Шийлэгдамба шиг нь байж чадахгүй гэж хэлсэн. Үүнээс болж намайг ганцаардуулсан. Би ахыгаа өрөвдөж байна. Миний ах одоо болно оо. Одоо залууст боломжоо өгөөд цаашаа явцгаая гэж л хэлэх байна.
Засгийн газрыг огцруулах асуудал дээр намаас чиглэл өгөөгүй тохиолдолд О.Баасанхүү гэдэг хүн бие дааж шийдэхээс өөр арга байхгүй. Намаас чиглэл өгөөгүй байхад ямар нэгэн зүйл дээр бие дааж тайлбар өгөхөөс өөр аргагүй. Намаас ямар ч чиглэл өгөөгүй мөртлөө өөрөө гүйж очиж Д.Тогтохсүрэнгийн өрөөнд ороод л, С.Бямбацогтоос очиж гуйгаад л, М.Энхболдтой очиж яриад явах ямар хэрэгтэй юмбэ” гэжээ .