Улаанбаатар хот дахь Өвөрхангай нутгийн түмэн олны "Алтан соёмбо" шинэ жилийн цэнгүүн өчигдөр Улаанбаатар зочид буудалд боллоо. Энэхүү шинэ жилийн цэнгүүний үеэр Өвөрхангай нутгийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил ч гэсэн уламжлал ёсоор шилдгүүдээ тодруулж, "Алтан соёмбо" гардууллаа.
Тэр дундаа урлаг соёлын салбарын "Алтан соёмбо"-ын эзнээр "Фантастик" продакшны найруулагч Б.Тамирыг шалгаруулсан юм. Түүний шагналыг улс төрийн салбарын "Алтан соёмбо"-ын эзэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Дуламдоржийн Тогтохсүрэн гардуулж, баяр хүргэсэн юм. Найруулагч Б.Тамир "Фантастик" продакшныхаа хамтаар "37 дугаар точка" олон ангит кино хийж, үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ.