Л.Оюун-Эрдэнэ одоо л ЖДҮ-чдээсээ салахыг хүсэв үү


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ шүүхээр шийдэгдэх магадлалтай хүмүүсийн хоргодох цайз болсон” хэмээн намын нөхдөө ЖДҮ-чин хийгээд авлигачид болохыг нь баталлаа. Мөн тэрбээр “Хэрэг хийсэн хүмүүс олноор нэр дэвшинэ. Та нар харж байгаарай. Хэрэг нь шүүх дээр явж байгаа хүмүүсээс олон хүн нэр дэвшинэ гэсэн мэдээлэл ирж байгаа. Яах гэж байна гэсэн үг вэ. Хөөн хэлэлцэх хугацаа дуустал парламентын гишүүн болно гэсэн үг. Яаж ийгээд тохироод, авлигынхаа мөнгөөр парламентад орж ирнэ. Манай ах нар хөөн хэлэлцэх хугацаан дээр өөрсдөдөө зориулаад зохион байгуулалт хийчихсэн. Дөрвөн жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар аягүй бол дахиад нэр дэвшинэ. УИХ цэгцэрч байж засаглал цэгцэрнэ. Засаглал цэгцэрч байж төрийн алба цэгцэрнэ. Төрийн алба цэгцэрч байж нийгэм цэгцэрнэ. Тиймээс УИХ хууль тогтоох, эрх барих дээд байгууллага мөн л юм бол бид ёс зүйн ямар нэгэн шаардлагуудыг ярих цаг нь болсон. Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг ойлгож байна. Гэхдээ эрх чөлөөний хажуугаар хариуцлага гэдэг зүйлийг ярих цаг нь болсон байх гэж бодож байна гэсэн юм.

Жил гаруйн өмнөөс ЖДҮ-чдийн асуудал ил болж, хууль шүүхийн байгууллагаас ч УИХ-д байгаа нөхдийг шалгаж, хариуцлага хүлээлгэх гэсэн авч парламентынхан хэсэг нөхдөө аваад үлдчихсэн. Харин өнөөдөр гэнэт намыг нь муухай харагдуулж байгааг ойлгов бололтой хамгийн ихээр попордог Л.Оюун-Эрдэнэ гишүүн ийн хэлсэн нь аргагүй л үнэнд гүйцэгдсэний илрэл гэлтэй.

Erennews.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.18.133] · 2019/12/22

    тэтгэвэр хэзээ нэмэх вэ


  • Зочин · [64.119.18.133] · 2019/12/22

    баахан юм ярьж гарч ирчээд ард түмэнд наалдацтай юу байна аа ард түмэн дэмжиж л байсан, одоо тэгэхэд худлаа л байна ядаж ман намын амалсан эрдэнэс 5 толгойн хувьцааны ногдол ашгаа их бага нь хамаагүй ард иргэддээ өгчөөч ээ, ахмадуудын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлээд тэтгэвэрийг нь овоохон шиг нэмээд өгчөөч ээ энэ л бодит амлалт шүү дээ, эдийн засаг өссөн гээд д тв-ээр мэдээгээр ярьж байна лээ иргэдэд нялзах юм алга байна ийм байхад өмнөх засгаасаа ялгарах юм байна уу хөрсөн дээрээ буумаар байна


  • Би Монгол хүн · [202.126.88.224] · 2019/12/21

    Их хурлын гишүүд бүгдээрээ тонил Энхбаяр Монголын төрд хэрэгтэй байна.


  • Zochin · [103.229.123.151] · 2019/12/21

    Oorsdiigoo zoliosloj chadah,shunal tachaallaa barij diileh,buren uhamsarlasan irgenii er zorigtoi tiim heseg humuus l oorchloltiig hiih bh


  • зочин · [43.228.129.20] · 2019/12/21

    Оюунэрдэнэ шиг хүн намаа цэвэрлэнэ гэдэг худлаа учир нь өөрөө яг энэ хүмүүстэйгээ адилхан нэг санаатай учир энэ ажлыг хийнэ гэдэг зангууны үлгэр худлаа ухаантай царайлж байгаад ард түмнийг хулхидах техниктэй ярьж хэлж байгаа шигээ ажиллана гэдэг энэ хүний хжвьд жинхэнэ худлаа яаж ийгээд дахин УИХ-н гишүүн болж эрх мэдэлтэй хэвээрээ үлдэх нь гол зорилго нь Энэ царайнаас болж ард түмэн олон жил хохироно гэсэн үг


  • зочин · [43.228.129.20] · 2019/12/21

    МАН сонгуульд бараг ялагдах байх гэхдээ Хүрэлсүхийн хүчээр яажч магадгүй ард түмэн Хүрэлсүхээс зөвхөн өөрийнх нь намыг авлигачдаас нь цэвэрлүүлэх бодолтой байгаа Хүрэлсүх энэ ажлыг хийж чадвал монголын түүхэнд нэрээ сайнаар тамгалж чадна хийж чадахгүй бол монголын ард түмэн улс орон маань цаг алдаж хохирно


  • Zochin · [103.229.123.151] · 2019/12/20

    Nz nar yagaad neg n huheen huchendeed,nogoo n avilgal avaadshalgagdaad bnaa,nohoroo songoj chadahgui bnu,esvel bas tedniihee orooson dugui bnu


  • Зочин · [66.181.186.211] · 2019/12/20

    Энэ нам жду хулгайч нараа дэвшуулээд Энхбаярт тээг тавьбал ард тумэн естой сонгохгуй шуу дээ хараж л байя ард тумэн одоо хууртахгуй шуу дээ