Нийгэм / 2019/12/14 / 1

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо оны шилдгүүдээ тодрууллаа



Эгнээндээ 120 гаруй цахим хэвлэл мэдээллийн сайтууд нэгтгэсэн Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны "LIKE" шинэ жилийн  цэнгүүн лхагваг гаригт болж өндөрлөлөө.  Энэ удаагийн цэнгүүн МҮСХНХ болон "Total Music" компаниуд хамтран шинэ жилээ тэмдэглэж, Монголын шилдэг гитарчид нэг дор чуулсан "Guitar Night 2020" арга хэмжээтэй баярласан нь онцлог байлаа. 

МҮСХНХ-ынхон жил бүр амжилт бүтээлээ үнэлж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. 

Ингээд 2019 онд ажил бүтээлээрээ бусдыгаа манлайлан хошуучилсан шилдгүүдээ танилцуулъя. 

МСНЭ-ийн нэрэмжит Хэвлэл мэдээллийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Tur.mn сайт, Б.Шүрэнцэцэг , Tonshuul.mn сайт Л.Цэрэнжаргал,  Like цом, Шилдэг Сэтгүүл зүйн бүтээл- С.Амартүвшин, Өнцөг.мн С.Отгонмөнх, Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч, Цахим мэдээллийн шилдэг хөтөч, М.Батбилэг, Монголкоммент нэвтрүүлэг,  Шилдэг орон нутгийн мэдээллийн вэб сайт Choibalsan.mn сайт , Шилдэг Марктинг, Менежер- Paparatsi.mn сайт Болортунгалаг, Шилдэг Соёл урлагийг дэмжигчээр Жиргээ.мн С.Чулуунтогтох, Шилдэг контент О телевиз, Аsuudal.mn Ууганбаяр, Нийслэлийн 380 жилийн ойн медалиар Bolod.mn сайт У.Батсайхан, Shuurhai.mn сайт Д.Нэргүй, МҮСХНХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ж.Нямаа, МҮСХНХ-ны нэрэмжит Цахим хэвлэл мэдээлийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Arslan.mn сайт Содбилэг,  нар тодорлоо. Мөн "Guitar Night 2020" арга хэмжээний үеэр шилдэг гитарчдын гарын үсэгтэй гитарыг Соёр урлагийг дэмжигч Paparatsi.mn сайтын захирал Ариуцэцэгт гардуулсан юм. 

Ийнхүү Монголын цахим сэтгүүл зүйн хөгжлийг түүчээлэгчид хамтдаа амжилт бүтээл, алдаа оноогоо хуваалцан, нэгэн үдшийг аз жаргал, инээд хөөр, баяр цэнгэл дүүрэн өнгөрөөцгөөлөө. Энэхүү "Like” цэнгүүн хүндэтгэлийн арга хэмжээндМУГЖ Т.Ариунаа, СТА Д.Өлзий-Орших, Харанга хамтлагийн С.Чулуунбаатар, Гитарчин, дуучин Т.Бат-Оргил, "Өргөө" хамтлагийн үүсгэн байгуулагч, И.Болоож, "Шар айраг" хамлагийн Г.Ганхүү зэрэг Монголын шилдэг гитарчид, "Icetop" хамтлаг, "MC Collection” хамтлагийн дуучин, раппер MB зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн билээ.



  • Монгол · [66.181.169.116] · 2019/12/16

    Бүх сайтууд мэдээ мэдээллийг шуурхай түгээхгүй байна. Өнөөдөр болоод өнгөрчихсөн зүйлийн тухай өнөөдөр нь мэдээлдэг байх талаар бодууштай байна.