fbpx Б.Болороо ЕХ-ны "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" шагналыг хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 17 секунд

Б.Болороо ЕХ-ны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч“ шагналыг хүртлээ

 Саяхан Төв талбайд суулт хийж, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, нөхрийнхөө амиа алдсан шударга бус асуудлаар ХҮЧ-тэй тэмцэл хийж чадсан Буяндэлгэрийн Болороо хүндтэй шагналын эзэн боллоо.Түүнд Европын холбооноос олгодог "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх нэр хүндтэй шагнал олгожээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Болороо нь Олон Улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Европын холбооноос (тус холбоонд байдаг элчин сайдуудын саналаар) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, дуу хоолойгоо өргөн эрх тэгш нийгэм бий болгоход хувь нэмрээ оруулсан гэж ӨРГӨМЖЛӨЛ, ЦОМ гардаж авлаа. Энэхүү шагналыг энэ жилээс эхлэн уламжлал болгон өгөхөөр болсон бөгөөд АНХДАГЧ болсондоо баяртай байна. Ийм сайхан мөчийг минь тэр минь харсан бол гэж бодон хоолой зангирч байлаа. Үнэхээр том хариуцлага, итгэлийг цаашид үүрч явах боллоо. Итгэл хүлээлгэсэн, дэмжсэн ЭСЯ-ууддаа, ЕВРОПЫН ХОЛБОО-ныхонд маш их баярлалаа. Хань ижлээ алдаад удаагүй байгаа хүндхэн үе минь таарсан учраас 12 дугаар сарын 05-ны өдөр энэ шагналыг авах болсноо мэдээд авахгүй гэж татгалзсан ч зохион байгуулагч талаас бүх зүйл эцэслэгдсэн гэж хэлсэн учраас өнөөдөр очиж авлаа. Миний хувьд энэ салбарт ажилласан жил минь бага ч намайг ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АСУУДЛЫГ НИЙГЭМД ТАНИУЛСАН гэж үзэн шагнаж байгаад талархаж байна. Үүний зэрэгцээ хийж бүтээсэн зүйлгүй, залуу хүнд олголоо гэж шүүмжлэх хүмүүс олон байх. Бас зарим нь нас барсан нөхрөөрөө шоудаж (ингэж зэмлэн шүүмжилж байгаа хүмүүс олон байгаа) байж энэ шагналыг авлаа гэж бухимдах байх. Гэхдээ энэ шагнал бол анх л цахим сүлжээнд бичлэг оруулж гарч ирэх үедээ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГГҮЙ, ХАМТДАА НИЙГЭМШДЭГ тийм орчин бүрдүүлэх туйлын хүсэл зорилгод минь ташуур болж өглөө гэж бодон хувьдаа өөрөө баярлан хүлээж авч байна. Зарим нэг нь намайг яаманд ажиллаж байгаа учраас бусдыгаа манлайлж байгаа мэт харагдаж байгаа гэж үнэлж дүгнэдэг юм билээ. Яг үнэнийг хэлэхэд яаманд ажилласнаараа манлайлаад байгаа зүйл алга харин ч төрийн албан хаагч гээд хэлэх үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж маань хязгаарлагдсан. Бодлого тодорхойлох яаманд нь орж ажиллаад 3 жил болж байгаа ч одоог хүртэл гэрээт (хугацаагүй гэрээт) ажилтнаар явж байгаа бөгөөд энэ жилээс л хууль эрх зүй, бодлогын баримт бичигт санал өгч ажиллаж эхэлж байна. Цаашид эрхийнхээ төлөө тууштай дуугарч явах хүсэлтэй хүн төрийн албанд ажиллах нь хэр зохистой бол гэж бодогддог л юм. Өөрөө бие эрхтний ялгаатай байдлаасаа болж нийгмээс тусгаарлагдан ялгаварлан гадуурхалтад өдөр тутамдаа өртдөг байсан учраас Монголд яг над шиг олон олон Болороо нийгэмд оролцож чадахгүй үлдэхвий гэж айдаг учраас л үзэл бодлоо илэрхийлэн гарч ирсэн юм. Тэрнээс биш би өөр шигээ хүмүүсийн нэрийг барьж мөнгө олж, шоудаж яваагүй, тэгэхчгүй гэдгээ л ам бардам хэлье. Энэ шагнал Болороо гэдэг хүнийг өсгөж өндийлгөсөн ээжийн маань шагнал юм шүү. Хамтдаа зүтгэж яваа хамтрагч нөхдөдөө баярлалаа. Та бүхнийг хүндэтгэсэн Буянжаргалын Болороо" гэжээ.

Саид Моллай Израйльд очиж барилдах уу?
Саид Моллай Израйльд очиж барилдах уу?
 
Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?
Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

Дуучин BX энд гарч ирэв

Дуучин BX энд гарч ирэв

Харьсан бөх Б.Ариун-Эрдэнэ Монголын төрд ямар хэрэг болох вэ дээ?

Харьсан бөх Б.Ариун-Эрдэнэ Монголын төрд ямар хэрэг болох вэ дээ?

Б.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Б.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

10-р тойрогт ялагдахаа мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлжээ

10-р тойрогт ялагдахаа мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлжээ

Н.Учрал: Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр асар их өөрчлөлт гарсан

Н.Учрал: Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр асар их өөрчлөлт гарсан

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Баабар: Хөгжлийн диалектик

Баабар: Хөгжлийн диалектик

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​