fbpx

Ордны бузар булай


Дарга нарын бузар булайг бичдэг баатар болох гээд гүүглээр хайсан би бичилтгүй битүү бичдийн байна. 

  • Хууль зүйн сайдын үнэтэй машины дугаарыг хүү нь авжээ. 
  • УИХ-ийн 30 гаруй гишүүн ЖДҮ авчээ. 
  • Монгол банкны газрын захирал хувьдаа ашигт малмталын ордтой ч орон сууцны дэмжлэг төрөөс авчээ
  • Төмөр замын дарга албаны 1.5 тэрбум төгрөгөөр хаус авчээ. 
  • Нэг гишүүн өөрийн банкаараа дамжуулан НД-н 250 тэрбум төгрөгийг авж алга болгожээ. 
  • ТЭДСангын 230 тэрбумыг 1 компани аваад явчихдаг байж болохгүй
  • МХЕГ хэлтсийн дарга тэргүүтэй хүмүүсийн 1 тэрбумын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болов
  • ЗТЯ-ны газрын дарга 1 тэрбумаар орон сууцтай болсон хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болжээ.
  • Жастын Эрдэнэт үйлдвэрт учруулсан 40 сая долларын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болжээ.
  • Үндсэн хуулийн цэцийн дарга өгзөг базсан ч суудалдаа хэвийн үлдлээ. 
  • УИХ-ийн гишүүд бид гадаадаас авчирсан архиа төрийн ордонд ууж байсан. 
  • Зам тээврийн яамны газрын дарга нар ажил дээрээ архи ууж нэгнээ алжээ. 
  • Миний эхнэр, аав, хүүхэд ЖДҮ гээс зээл авсаныг бид мэдээгүй. 
  • Цагдаагын хурандаагын байранд мөрийтэй тоглоомын газар ажиллаж байжэээ.
  • УИХ гишүүн 10 тэрбумын өрөө эрсдэлийн нөөцийн сангаас хаалгажээ. 
  • Гаалийн ерөнхий газрын машинй цагаадгын шаардлага биелүүлэгүй зугтсан тул 20 мянгаар торгожээ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ийн эмэгтэй гишүүд зээл авчээ
  • Гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгджээ. 
  • Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авжээ. 
  • Шүүгч хүн тэрбум долларын хадгаламжтай байж болдоггүй юмуу

Маниусын дээр аймаар ялзарсан хүмүүс сууж байна гэж бичих гэтэл бичилтгүй ийм их юмнууд гарж ирж байна. Эдгээрийхээ тухай улс төрчид ингэж ярьдаг

  1. Нэг улс төрчтэй 
  2. Гадаа утаа мутаа арай дэндүү байнаа. Хүүхэд шуухдад хэцүү

Улс төрч

  • Харин тиймээ арай л их утаатай.Манай муу хэд яахав гадагшаа явцгаацан. Би энд баларч байнаа ханиад салахгүй. \

2. Ордны гуанзанд 2 улстөрч өгүүлрүүн:

- Соошлоор музейн барилга гээл шуугиж бндаа 

- Шинэ жил гээл бүгд мартана 

- Гэхдээ эвгүй харагдах юм аа 

- Массд хамаагүй ээ, хөдөө бол бүүр тоох ч үгүй байгаа. 

3. УИХ хурлын танхимд

  • Энэ хэвлэлүүд дандаа муу муухай мэдээлэл түгээх юм. Сайн сайхан мэдээ түгээлгэдэг болгож хууль гаргамаар байна.

4. УИХ-н гишүүн зээл авсанаа

  • Би тэр зээлийг чинь буцаагаад өгчихнө

5. УИХ-н дарга

- Одбаяр өгзөг базаагүй хажуу талын хүн нь базчихсан юм билээ

Энд нэр усыг нь тавьсангүй. Нэр тавихаар наад хүн чинь уг нь уг нь сайн хүн гээд субектив өмөөрөлт эхэлдэг тул зүгээр үйлдэлүүдийг нь бичлээ. Бид ийм бузар булайг 30 жил толгой дээрээ ээлжлэн тахиж иржээ. Сонголтоо хийдэггүй, хийсэнч хуучин хэдийгээ сонгосоор ирсэн хүмүүст зориулав.

Gump

http://baabar.mn/author/gump

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал: