fbpx Хөсөр хаягдагсад
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 33 секунд

Хөсөр хаягдагсад

  • Цагдаад хөөгдөж, заримдаа архичдад мөнгөө булаалгаж хувь тавиландаа гомдон нулимс унагаах нь олонтоо
  • Тогтмол орлого биш болохоор хэлбэлзэлтэй байдаг. Зарим өдөр 20 мянган төгрөг, заримдаа таван мянгатай ч харих үе бий
  • Аргаа ­барахдаа­ хүйтэн­ цементэн­дээр ­сууж,­ хуур­ тоглон ­хоолны­ хэдэн ­төгрөг­ горьдож­ явна

Хир толбо болсон хүрэн улаан дээлтэй, үс нь тачирдаж элэгдсэн үнэгэн малгай духдуулсан эмээ өглөө болмогц гэрээсээ яаран гардаг. Тэрбээр хуучнаар “Ард” кино театрын гэгдэх автобусны буудлын хажууханд үргэлж сууж “Эмээдээ сүүний мөнгө өгөөч” хэмээн амандаа бувтнана. Горьдлого тээж өмнөө тавьсан цаасан хайрцагт нь мөнгө хийх хүн тун ховор. Өдөр бүр нэг газраа сууж гуйлга гуйхад нь хөөрхий хөгшнийг зарим нэгэн түвэгшээх нь ч бий. Гэхдээ хөөгдөж туугдан байж өдрийн хоолныхоо мөнгийг залгуулсаар хатуу орчлонг элээж явна.

Нулимсаа дотогш залгин гэрээсээ гардаг даа

Насны эцэст зовлон дунд бэдэрч яваа хөөрхий хөгшинтэй бид уулзаж ярилцлаа

-Та өөрийгөө танилцуулж болох уу. Таны тэтгэвэр хүрэлцдэггүй болоод та ийн цайны сүүний мөнгө гуйж суудаг юм шиг санагдах юм? 

-Тийм ээ, миний охин. Намайг Долгор гэдэг. Сүхбаатар аймгаас гаралтай. Улаанбаатар хотод ирээд олон жил болж байна. Эмээ нь залуудаа зоргоороо амьдарч ирснийхээ горыг одоо амсаж суугаа хүн. Аль сайхан морийг унаж гангараад л, ажил төрөл ч хийхгүй нөхөртөө эрхэлж, нөмөр нөөлөгт нь амьдарч явлаа. Манай нөхөр 1980-аад оны сүүлээр нас эцэслэсэн, хөөрхий. Түүнээс минь хойш миний амьдрал доройтсон доо. Залуудаа хөдөлмөрлөөгүй хүнд тэтгэвэр олддоггүй юм байна. Хүүхдүүдээсээ байнга мөнгө авахаас санаа зовох юм. Аргагүйн эрхэнд хүйтнийг үл ажран энд ирж суудаг. Ажил хийх гэхээр надад чадах зүйл алга.

-Та нас сүүдэр хэд хүрч байна. Залуудаа нэг жил ч ажил хийж байгаагүй гэж үү?

-Эмээ нь одоо 87 настай. Нөхрийн сайнд л амьдарсан хүн. Ажил хийж, нийгмийн даатгал төлж байгаагүй хүнд тэтгэвэр өгдөггүй юм билээ. Би хөөцөлдөж үзсэн. Нэг үе миний амьдрал маш хүнд байсан. Айлын байшин түрээсэлж, сард төлөх түрээс, бас идэх хоолныхоо мөнгийг олохын тулд өглөө эрт гэрээсээ гардаг байлаа. Харин одоо өөрийн гэсэн гэртэй болж, түрээс төлөхгүй санаа амар байна. Гэхдээ л өдөрт гарч хэдэн төгрөг олохгүй бол хоол, ундныхаа мөнгийг яах билээ дээ. Уг нь гуйлга гуйж мөнгө олох санаа зовмоор зүйл л дээ. Гэхдээ аргагүй болсон би насны эцэст юундаа ичих вэ дээ. Нулимсаа дотогш залгиад л гэрээсээ гардаг юм. 

-Таныг хороо, дүүргээс чинь харж үздэггүй юм уу. Хүүхдүүд чинь ажил хийдэг үү?

-Хорооноос харж үзэж гэр өгч байсан удаа бий. Даанч галд гэрээ шатаачихсан болохоор дахиад гуйх нүүргүй болсон доо. Миний ингэж амьдарч яваа нь бусдын буруу биш шүү дээ. Хүүхдүүд ажил хийхгүй хэцүү юм. Эмээ нь найман 
хүүхэд төрүүлсэн ч одоо дөрвөн хүүхэдтэйгээ аж төрж байгаа.  

-Хүмүүсээс гуйлга гуйгаад өдөрт хэдэн төгрөг олж байна, та. Амьжиргаанд хүрэлцдэггүй биз дээ? 

-Янз бүр л байдаг. Мэдээж гуйлга гуйгаад тэгтлээ их мөнгө олно гэж байхгүй шүү дээ. Залуудаа жаргалдаа ташуурч байхдаа хүн хожим юу болохыг мэдэхгүй юм даа. Ингэж суух бүртээ залуу даа ажил хийх минь яав даа гэж харамсдаг. Өрөвдөөд хэд гурван төгрөг өгөх хүн байхад зарим нь хараагүй мэт царайлаад өнгөрөх нь бий. Нас ахих тусам нутаг ус минь их бодогддог боллоо. Сүхбаатар руу явж үзмээр санагддаг ч чадахгүй юм. Миний хамаатан саднууд тэнд л бий. Одоо ч хамаатнуудаа танихгүй болсон байх даа. Бид ийн ярилцаад эмээд цайны сүүний мөнгөнд нь нэмэр болгож хэдэн төгрөг өгөөд явлаа. Гадаа чамгүй хүйтэн, жаахан суухад хацар жиндэж даарч хөрч байхад хөөрхий хөгшин амнаасаа уур савсуулан хажуугаараа өнгөрөх хүмүүсээс цайны мөнгө гуйсан үгээ дахин давтан хэлсээр ард хоцров. Түүн шиг ийн гуйлга гуйж өдөр хоногийг элээж буй хөгшид сүүлийн үед нэлээд их байдаг болжээ. 120 мянгатын нүхэн гарц дотор суудаг өвөөтэй бид мөн уулзсан юм. Жижиг цаасан хайрцаг урдаа тавьж “мөнгө хайрла” хэмээн зөөлөн дуугарах настан гуйлга гуйж суугаагаа гайхуулах зүйл биш хэмээн санаа зовж, ярилцлага өгөхөөс татгалзлаа. Түүний өмнөх хайрцагт 20, 100, 500 төгрөгийн дэвсгэрт гээд ердөө мянга хүрэхгүйтэй хэдэн төгрөг харагдав. Нэлээд хэд хоногийн өмнө энэ хөгшинтэй ийн хуучилснаас хойш тэрбээр хэсэгтээ л харагдсангүй.

Халамжийн мөнгөөр амьдрах аргагүй болохоор гудамжинд хуур тоглодог

МУБИС-ийн өмнөх нүхэн гарц дотор үргэлж морин хуурын ая эгшиглүүлж суудаг хижээл насны эрийг С.Жаргалсайхан гэдэг. Түүнийг сураглаж очвол хажууханд нь эсгий таавчиг зарж суудаг эрэгтэй “Хоёр өдөр үзэгдсэнгүй. Халтирч унаад эгэмээ хугалсан гэсэн. Хуураа татдаг гар нь гэмтээд, зүүн гараараа тоглож суусан” хэмээлээ. Биднийг нүхэн гарцаас гарахаар эргэхэд тэрбээр хуураа барьсаар орж ирж таарсан юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-Таныг энэ нүхэн гарц дотор морин хуур тоглож, хэд гурван төгрөг олж амьдрал ахуйгаа залгуулдаг гэсэн. Өдөрт хэчнээн төгрөг олдох юм бэ дээ.Тэтгэвэр тань хүрэлцэхгүй болохоор ингэж сууна уу?

Би тэтгэвэр авдаггүй ээ. Залуудаа хүнд гэмтэж, хөдөлмөрийн чадвараа алдсанаас олон жил халамжийн мөнгөөр амьдарч байна. Халамжийн хэдэн төгрөгөөр юу ч авч хүрэлцдэггүй. Өвөө нь ганц зээ охинтой. Тэрэндээ дэм болох гэж энэ нүхэн гарц дотор морин хуур тоглож хэдэн төгрөг олдог юм. Амьдрал өдөр ирэх тусам хүнд болж байна. Хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ бүр тэнгэрт хадлаа. Цалин, тэтгэвэр нэмлээ гэх бүрт хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Энэ нь бага орлоготой хүмүүсийг амьдрахын аргагүй болгох юм. Халамжийн мөнгө хараад суувал амьдрах бололцоогүй шүү дээ. Аргаа барахдаа хүйтэн цементэн дээр сууж, хуур тоглон хоолны хэдэн төгрөг горьдож явна.

-Өдөрт хэдэн төгрөг олдог вэ. Ахмадуудад үзүүлдэг эмийн хөнгөлөлт, рашаан сувилалд амрах эрхээ эдэлж чаддаг уу. Дүүргийнхээ халамжийн байгууллагад хэр ханддаг вэ?

-Тогтмол орлого биш болохоор хэл бэлзэлтэй байдаг. Ихдээ өдөрт 20 мянган төгрөг, заримдаа таван мянган төгрөгтэй ч харих үе бий. Цагдаад хөөгдөж туугдан ингэж суух амаргүй л дээ. Гэртээ гараа хумхиад суухаар голоо зогооход хүнд байна. Тиймээс чаддаг зүйлээрээ л хэд гурван төгрөг олохоос өөр аргагүй. Заримдаа архичид олсон орлогыг маань булаагаад авчихдаг. Ийм үед хоосон харих энүүхэнд шүү дээ. Хорооны халамжийн үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чаддаггүй. Рашаан сувилалд хөнгөлөлттэй амраадаг гэж сонссон. Би өөрийн биеэр элдэв хөнгөлөлтөд хамрагдаагүй болохоор мэдэхгүй юм даа. Улаанбаатарт амьдрал сайхан гэж бодож алс баруун хязгаараас зорьж ирсэн л дээ, ах нь. Уугуул нутаг маань Увс аймаг. Хотод ирээд 25 жил амьдарч байна.

-Та морин хуураар их сайхан тоглох юм. Урлагийн мэргэжилтэй юм уу?

-Залуудаа сонирхоод сурсан юм. Одоо энэ хуур миний аминд орж байна. Урлаг энэ тэр гэж явсангүй. Малчин байж байгаад мориноос унаж хүнд гэмтээд, группт орсон.

Дуу дуулж мөнгө олох соёлтой гуйлга

С.Жаргалсайхан шиг амь зуудаг хүн цөөнгүй. Баянгол зочид буудлын хажуугийн автобусны буудалд үргэлж дуулж суудаг эмэгтэй бий. Өвлийн саарал өдрүүд эхэлснээс хойш тэрбээр тоотойхон үзэгдлээ. Бусад хандив гуйгчдын адилаар хажуудаа жижиг хайрцаг тавиад дуулж суудаг энэ эмэгтэй дунд эргэм насных. Бас л амьдралын шаардлагаар ийн гудамжинд сууж буйгаа хэлж байсан юм. Монголын ахмадуудын өнөөгийн төрх ийм өр өвдөм эмгэнэлтэй болж. Зарим нь тэтгэврийн зээлд дарлуулж, өдөр хоногийн хоолоо дөнгөн данган аргалж сууна. Мөн нэг хэсэг нь гудамжинд гуйлга гуйж өл залгуулсаар. Нэг үе бага насны хүүхдүүд гуйлга гуйдаг байсан бол одоо ахмад, ахимаг насныхан тэр гашуун замыг сонгож байна. Жилээс жилд гуйлга гуйх ахмадын тоо нэмэгдэж болзошгүй гэсэн эмзэглэмээр мэдээллийг ахмадын байгууллагын төлөөлөгч хэлж байсан. Бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл ийн ахмадуудыг ядуусын ангал руу унахад нөлөөлж байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран хийсэн ядуурлын дүр төрх судалгаагаар бол сард нэг хүн 166,580 төгрөг буюу үүнээс бага орлоготой бол ядуу гэж үзэж байгаа юм. Харин огт орлогогүй хүмүүс нэн ядуу гэдэг ангилалд ордог. Ийм хүмүүст төр засгаас анхаарал хандуулах нь бага байдаг гэж хорооны нийгмийн халамжийн ажилтнууд хэлж байгаа юм. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран хийсэн ядуурлын дүр төрх судалгаанаас харахад 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ. Хэдийгээр 2018 онд ядуурал бага зэрэг буурсан юм шиг үзүүлэлт харагдаж буй ч далдуур ядуусын эгнээнд шилжих үзэгдэл улам олширч байгааг эдийн засагчид өгүүлдэг. Ялангуяа, ядуу тарчиг амьдардаг ахмад настан олон байна. Халамжийн үйлчилгээнээс хүртэж чаддаггүй, тэтгэвэргүй ахмадуудад уг нь төр анхаарал хандуулах үүрэгтэй. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурдсан. Гэвч Монголын төр ажил эрхэлж байгаагүй гэсэн цэвдэг сэтгэлээр тэднийг ийн хөсөр хаясаар байна. Гэтэл дэлхийн бусад оронд ахмадууд руу чиглэсэн халамжийн бодлого улам төгөлдөржсөөр байна. Ахмадын нийгмийн хамгааллын талаар ихээхэн анхаарал хандуулдаг орны нэг нь Герман. Тус улс 1991 оноос эхлэн бие даах чадвараа алдсан хүмүүст гэрт нь очиж туслах хууль гаргажээ. Мөн даатгалын компаниуд тусламж хэрэгтэй хүмүүст нийгэм эрүүл мэндийн тусламж авахад нь зориулж 400 хүртэлх еврогийн мөнгөн тусламж өгдөг аж. Түүнчлэн Их Британийн ахмадууд өөрсдийнхөө халааснаас мөнгө гаргахаа больжээ. Бие даах чадвараа алдсан ахмадын хувийн эрх, эрх чөлөөг нь хүндэтгэх үүднээс улсаасаа ямар халамж авах сонголт хийх боломжийг хуулиар бүрдүүлж өгсөн байна. Улс орнуудын ахмад настандаа чиглүүлэх бодлого төгөлдөржиж, улсынхаа халамжид зовох зүйлгүй амьдрах боломжтой юм. Харин манай ахмадууд олон жилээр урьдчилан зээлж, үр хүүхдүүдийнхээ амьдралд дэм болгон өгч, өтөл насандаа өвчиндөө уух эмний ч мөнгөгүй болтлоо зутарч, зарим нь гудамжинд улаан нүүрээ улалзуулан байж гуйлга гуйн хоног өдрийг өнгөрүүлсээр буй нь юутай гунигтай. Нийгмийн хамгийн эмзэг бүлгийн аргаа ядсан ахмадууд Монголын ахмадын чөлөөт холбоонд ханддаг байна. Энэ талаар тус холбооны тэргүүн Г.Баасан “Манай холбоонд орлогогүй, зөвхөн халамжийн тэтгэврээр амьдардаг хүмүүс олноороо ханддаг. Бид чадах чинээгээрээ туслахыг боддог. Манай төр засаг даанч гомдмоор, ахмадуудаа хайхрахгүй орхисон шүү дээ. Уг нь НХХЯ хүүхэд, ахмад настнуудыг хамгаалах, орон байраар хангах, эдийн засгийн баталгаатай байлгах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ огт биелүүлдэггүй. Монголын ахмадууд бүхэлдээ ядуу тарчиг амьдардаг. Улсдаа хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан хүмүүстээ ингэж хатуу хандаж байгаа нь даанч эмгэнэлтэй. Нийгмийн шилжилтийн үед ажиллаж байсан байгууллагынх нь архив устаж, тэтгэвэр тогтоолгож чадаагүй ахмадууд бас олон бий. Тэднийг бүхэлд нь халамжийн тэтгэвэрт хамруулсан. Халамжийн тэтгэвэр бол дөнгөж өдрийн хоолоо арай ядан аргалах орлого шүү дээ. Эмний мөнгөнд нь ч хүрэлцэхгүй. Хүн нас ахихын хэрээр эмчилгээ, үйлчилгээ авахаас эхлээд зарлага их болдог. Манай улсын халамж, тэтгэвэр зарлагад нь ч хүрэлцэхгүй байгаа шүү дээ. Ийм хүмүүс яаж сайхан амьдрах юм бэ. Монголын хөгшид шиг өрөвдөлтэй амьдарч, хоног тоолон орчлонг барж буй хүмүүс дэлхийн аль ч улсад байхгүй” хэмээв.

Нийтлэгч: Б.Гандолгор

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин 

Ц.Элбэгдорж: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй” гэсэн үг
Ц.Элбэгдорж: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй” гэсэн үг
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​