fbpx

Э.Оюунболд Хэнтий аймгийн шилдэг “Хаан шонхор” шагналын эзэн болжээ


Хэнтий аймгийнхан өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотноо шинэ жилээ нижгэр тэмдэглэж, шилдгүүдээ тодруулжээ. Чингис хааны төрсөн нутгийнхан энэ үеэр өнөө жилийн баяр наадамд түрүүлсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболдыг 2019 оны шилдэг амжилтын эзнээр тодруулж, “Хаан шонхор” шагнал хүртээсэн байна. Мэдээж Хэнтий нутгийнхан нутгийн бөхийг дэмжилгүй л яахав. Гэхдээ сэргээшийн асуудал нь шийдэгдээгүй байгаа үед энэхүү шагналаа олгосон нь олны анхаарлыг татаж, зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргээд байна.

Э.Оюунболд нь өнөө жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн. Тэрбээр сэргээшийн шинжилгээг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Допингийн үндэсний төвийнхнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулахаар болж гомдол гаргасан байгаа.

Харин Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо өнгөрсөн аравдугаар сард В сорьцны шинжилгээ ирсэний дараачаар Э.Оюунболдын цолыг хураах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Энэхүү асуудал нь хууль шүүхээр явж байгаа учраас Цол хураах асуудал нь нэг хэсэгтээ л шийдэгдэхгүй болоод буй. Э.Оюунболдоос сэргээшийн шинжилгээ илэрсэн дуулиан нэг хэсэгтээ Монголчуудыг хоёр талцуулсан. Тэгвэл уг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад Хэнтийнхэн "Хаан шонор" хэмээх сүрхий нэртэй шагнал өгч асуудлыг дахин дэвэргэв. Асуудал Э.Оюунболдын талд гарвал ч яая гэхэв, АВАРГА минь гэж ирээд долигноод гүйнэ. Харин эсрэг шийдэгдэж Сэргээшийн шинжилгээ үнэн болж цол хураагдах болох үед Хэнтийн нутгийн зөвлөл энэ шагналаа ЯАХ юм бол? 

Ямартай ч Э.Оюунболд Хэнтий аймгийн 2019 оны "Шилдэг амжилтын эзэн"-ээр тодорчээ. Шагналд дуртай Монголчуудаа гэж....

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал: