fbpx

Сагсанбөмбөгийн шигшээ БНХАУ-ыг зорилоо


БНХАУ-ын Аннин хотноо зохион байгуулагдах олон улсын сагсанбөмбөгийн B-One лигт Монгол Улсын шигшээ баг оролцохоор өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Тус тэмцээнд Тайланд, Энэтхэг, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Монгол зэрэг улсуудын багууд оролцоно.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд:

  • О. Энхбаатар
  • Т. Санчир
  • Э. Дорж-Арилд
  • Ц. Отгонжаргал
  • С. Эрдэнэдалай
  • Б. Дархантөгс
  • Б. Батзолбоо
  • А. Гансүх
  • О. Доржзовд
  • М. Өлзий-Орших
  • Х. Мөнхтөр
  • Маркус Хэйммондс нар багийн бүрэлдэхүүнд багтлаа.

Маркус Хэйммондс-ын хувьд тус тэмцээний дүрмэнд баг болгонд нэг гадаад тоглогч тоглуулахыг зөвшөөрч байгаа учир энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Багийн дасгалжуулагчаар:

  • Ш. Азжаргал
  • А. Алтан-Очир нар ажиллах болно.

Монгол Улсын шигшээ багийн тухайд 2018 оны Индонезийн Жакарта хотод зохиогдсон Азийн наадмаас хойш тэмцээнд ороогүй байсан билээ.

Эх сурвалж : Mongolian National Basketball Association


Энэ мэдээ таалагдаж байвал: